Нийгмийн

15 настай хүү бусдын машиныг хулгайлаад, зугтжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 12-ны өдрийн 10:38 цагт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс “Автомашин алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс шалгахад иргэн “Б”-ийн эзэмшлийн “Honda Fit” загварын автомашиныг тус дүүрэгт оршин суух хаягтай 15 настай, эрэгтэй “Н” гэгч үйлдсэнийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Жолооч та өөрийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гараашинд байрлуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-14 14:51

Насны хүрээгүйчүүд нарын хүмүүжил болохоор байж дээ нар утсаар хүмүүжүүл ж байгаа болохоор аргагүй дээ

Зочин
Зочин
2022-10-16 12:34

Хөөрхөн бна, зөв эр хүн!

Холбоотой мэдээ

Back to top button