УЛС ТӨР

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Германд хийж буй айлчлал өнөөдөр өндөрлөнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын орнууд дахь анхны албан ёсны айлчлалаа Герман Улсаас эхлүүлсэн. Түүний энэ удаагийн айлчлал өнөөдөр /2022.10.15/ өндөрлөнө.

Айлчлал богц дүүрэн, амжилттай болж байна.

ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой улс төр, батлан хамгаалах, нийгэм эдийн засаг, ногоон хөгжил, цахим засаглал зэрэг бүхий л салбарт харилцаагаа ахиулан нягт хамтран ажиллахаар болсон юм.

Онцлон тэмлэглэхэд: Их долоогийн Дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт Монгол Улс багтаж түншлэн ажиллах, Өмнийн говьд баригдаж буй Тавантолгой цахилгаан станц, Дулааны V цахилгаан станц зэрэг томоохон төслүүдэд ХБНГУ хамтрахыг Ерөнхий сайд хүсэв.

Мөн бүх салбарт Германд 1000 инженер бэлтгэх хэлэлцээрийг хийлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
10 сар 15, 2022 18:29

ЭНЭ ОРК ОДОО БОЛИОСОЙ ХӨДӨӨНӨӨ ОЧИЖ ҮНЭЭГЭЭ САА ЧИ

Холбоотой мэдээ

Back to top button