ДЭЛХИЙСПОРТ

Волейболын ДАШТ: Аваргаа хамгаалах үүрэг хүлээсэн Сербичүүд дахин аварга болов

Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ Нидерланд, Польш улсад явагдаж өчигдөр өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг дэлхийн шилдэг багуудын тус тэмцээнд Сербийн эмэгтэй шигшээ баг 2018 оны аваргаа хамгаалж дахин түрүүлэв.

Тодруулбал, өчигдөр манай улсын цагаар ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт шөнийн хоёр цагт Серби бол Бразилын багуудын хооронд явагдсан юм. Тоглолт ердөө гуравхан ээлжээр үргэлжилж Сербийн баг 3:0 харьцаагаар Бразилыг төвөггүйхэн буулган авч аварга баг гэдгээ дахин баталлаа. Мөн онцлоход Сербийн багийн ахлагч Тижана Боскович хоёр дэлхийн аварга дараалан үнэ цэнтэй тоглогчоор шалгарч гайхам амжилтыг үзүүлэв.

Ингээд байнгын хүчтэй өрсөлдөөн үзүүлэгч Бразил улсын баг тус тэмцээний дэд байрт шалгарсан бол хүрэл медалийг Италийн шигшээ баг хүртлээ. Тус багийн хувьд мөн л дэлхийн чансааг өнгөлөгчдийн нэг АНУ-ын багтай тоглож 3:0-ийн харьцаатайгаар буулган авч чадсан юм.

Финалын энэ дөрвөн баг мэдээж дээрх амжилтыг гаргахын тулд нэг ч хөнгөн давааг даваагүй. Дэлхийн аваргын тоглолтын учраа бүр хүнд байв. Шөвгийн наймд л гэхэд аль ч баг нь финалдахыг үгүйсгэх аргагүй найман баг шалгарсан. Үүнд:

  • БНХАУ
  • Итали
  • Серби
  • Польш
  • Бразил
  • Япон
  • Турк
  • АНУ гэсэн эн тэнцүү багууд багтсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
жхвзан Р
жхвзан Р
2022-10-16 12:53

Сайхан тэмцээнийг �##�гас�##�гүй сайхан тайлбартай хүргэсэн танай тлевизийн хамт олонд баярл�##�аа маш сайхан тэмцээн үзлээ танай хамт олонд а мьжилт

Иргэн
Иргэн
2022-10-16 16:54

Аль сувгаар гарсан бэ

Зочин
Зочин
2022-10-16 17:34

СЕРБИД АМЖИЛТД

jack
jack
2022-10-17 16:19

Bravo Srbijo.Тэмцээн эхлэхээс дууст�##� ганц ч хожигдохгүй түрүүлсэн.Шууд дамжуулсан СПС -д баярл�##�аа.

Зочин
Зочин
2022-10-17 19:32

Браво Сербчүүд

Холбоотой мэдээ

Back to top button