Нийгмийн

Шүүхэд шилжүүлсэн хэргийн дийлэнх нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байна

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны аравдугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28869, мөрдөн байцаалтын 2696 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 357 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд дөрвөн мэдэгдэл хүргүүллээ.

Түүнчлэн 301 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 143, Өмчлөх эрхийн эсрэг 99, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 26, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 12, Амьд явах эрхийн эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон Хүүхдийн эсрэг тус бүр 2, Мөрийтэй тоглоом зохион байгуулах, Кибер орчинд хууль бусаар халдах тус бүр нэг хэрэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button