Нийгмийн
Орхоны гүүрнээс унаж, живсэн жолоочийг долоо дахь өдрөө хайж байна

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” дээрээс “Приус-20” автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.
Улмаар тухайн автомашиныг голоос татаж гаргасан боловч жолооч, 31 настай эрэгтэй Ш машиндаа байгаагүй учир эрэл эхэлсэн.
Өнгөрсөн өдрүүдэд иргэн Ш-г осолдсон газраас хойд зүгт “Орхон сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл 45 км-т нэг удаа, “Нарсан сүүл” гэдэг газар хүртэл 18 км-т 4 удаа, нийт 117 км-т завиар урсч, голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрсэнгүй.
Эрэл өнөө өглөөнөөс /2022.10.17 08:00 цагт/ дахин эхлүүлжээ.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.