УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

С.Энхболдыг Эрүүл мэндийн сайд болох үед эхнэрийг нь ажлаас халжээ

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас чөлөөлсөн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар хийлээ. Энэ үеэр түүний эхнэр ЭМЯ-ны ажилд оролцоотой, бүх ажлыг удирддаг талаар сошиалд гарсан мэдээлэлд хариулт өгөв.

Тэрбээр "Манай эхнэр Эрүүл мэндийн салбарын хүн. Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлээр мэргэжил эзэмшсэн, эмч хүн. Яамны ажилд оролцдоггүй. Намайг сайдын ажилд авахад тэр хүн ажлаасаа халагдсан. ЭМЯ-нд Эрүүл мэндийн даатгалын хэлтэс хариуцсан даргаар ажилладаг байсан. Төрийн захиргааны меррит журмаар ажилласаар байж ЭМЯ-нд очиж ажиллаж байсан. Тиймээс ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдгээр 2021 оны нэгдүгээр сарын 29-нд намайг намайг томилогдоход ажлаас халагдсан хүн байна. Одоо гэртээ үр хүүхэддээ хичээл номонд нь анхаараад л байж байна.

Би өөрийн гэсэн толгойтой хүн. Өөрийг гэсэн багтай хүн. Удирдлагын багаараа ярилцаж байгаад шийдвэрээ гаргадаг. Эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажилласных энэ салбарын тусламж, үйлчилгээ ямар түвшинд байдгийг би өөрөө сайн мэднэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-10-17 14:10

Өө энэ Энхболд чинь өөрийн гэсэн толгойтой хүн байсан юм уу, ямар сонин юм бэ??? Монголчууд бид чинь энэ нөхрийг өөрийн толгойгүй л " Машин унасан толгойгүй хүн" гэдэг байлаа ш дээ. кккк

Зочин
Зочин
2022-10-17 14:14

Танай эхнэр удирдаггын юмуу.

Иргэн
Иргэн
2022-10-17 15:10

Х�##�агдсан гэнээ. Өөрөө сайд эхнэр нь хэлтсийн дарга. Тэгээд хоёулаа нэг яаманд ажиллах байсан юмуу? Нэг нь л ажиллана биз дээ.

Зочин
Зочин
2022-10-18 18:10
Reply to  Иргэн

Сэтгэгдэл бичих дуртай хүмүүс чинь голдуу ийм л амь тад ш дээ ! Бичсэн юмыг 180 градус эргүүлж ойлгоо л бурж байдаг.

ХҮН СҮРЭГ
ХҮН СҮРЭГ
2022-10-17 16:53

Чи гэртээ харьж эхнэртэйгээ ярьж хонодоггүй нөхөр үү? Хамт байдаг бол, хоорондоо ярилцдаг бол ийм асууд�##�д орж л таараа

Зочин
Зочин
2022-10-17 17:31

Худлаа яриад, чи сая хөнгөлөлттэй эмийн жагса�##�т дээр бөөн будилаан хийчихлээ.

Bidon
Bidon
2022-10-17 23:44

Zavaan gishi chaadag lalr bn daa haha l###r

Холбоотой мэдээ

Back to top button