Нийгмийн

Down under disco арга хэмжээний даймонд спонсороор ХХБ ажиллалаа

Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхим AustCham Mongolia-аас жил бүр зохион байгуулдаг хамгийн том гала арга хэмжээ DOWN UNDER DISCO болж өнгөрлөө. Тус арга хэмжээний цорын ганц DIAMOND SPONSOR-р Худалдаа Хөгжлийн Банк ажилласан юм. Арга хэмжээнд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд болон ХХБ-ны харилцагч байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Үйл ажиллагааны үндсэн зорилго нь хоёр улсын хоорондын бизнесийн орчныг сайжруулж, ашиг сонирхол болоод нийгмийн ач холбогдлыг сурталчилж, өндөр түвшний харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх байдаг билээ. Олон улсын түвшинд ам.долларын нөөц буураад буй хүнд энэ үед Австрали Монгол хоёр улсын хоорондын бизнесийн нөхцөл байдлыг илүү сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь урт хугацааны эдийн засгийн өсөлтөд ихээхэн ач холбогдолтой юм.

ХХБ нь Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын CORPORATE PLUS гишүүн бөгөөд цаашид ч бизнесийн байгууллагуудыг энэ чиглэлд дэмжих, холбох санхүүгийн
гүүр болж ажиллах болно.

Түүнчлэн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн гадаадын зочид ХХБ-ны IPO гарахыг хүлээж, сонирхож байгаагаа илэрхийлсэн юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button