УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

МХЕГ-ыг татан буулгах нь: Яамны байцаагч яамаа хянах уу

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, яамд өөрсдөө дотоод хяналт шалгалтын агентлагтай болохоор болов. “Дотоод хяналт шалгалт” гэсэн үгийг сонсохтой зэрэг хэдэн жилийн өмнө МХЕГ-аас Санхүүгийн хяналт шалгалтыг татан буулгаж, байцаагч нарыг нь дотоод аудит нэрээр яам, агентлагуудад тарааж суулгасан түүх санаанд орлоо.

МХЕГ-ын Санхүүгийн хяналт шалгалт нь тухайн үедээ нэг шалгалтаар 7-14 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж акт тавьдаг чухал газар байж. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгийг улсын төсөвт оруулдаг байж л дээ. Гэтэл татан буулгаж, Дотоод аудит нэрээр суулгасан. Гол нь дотоод аудит хийх ёстой байцаагч нь тухайн яам, агентлагийнхаа сайд, даргын эрх мэдлийн дор ажиллах гажиг зохицуулалттай байсан тул зөрчил илрэх ямар ч боломжгүй болсон юм.

Тэр үед яагаад ч юм, МХЕГ-ын дарга нар нь МАН-ынх байсан /Одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хийж буй Б.Бат-Эрдэнэ тухайн үед МХЕГ-ын дэд даргаар ажиллаж байв/. Тэд энэ ажиллагааг шууд “Ардчилсан нам бондын зарцуулалт, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг том төсөл хөтөлбөрүүд, төсвийн зарцуулалтаа будлиантуулж, нуухын тулд ингэж байна” хэмээн яг таг тодорхойлж байв.

Үнэндээ ч ингэж хардах үндэслэл байсан. Хараат бусаар ажиллаж байсан байцаагч дотоод аудитор болчихоод өөрийг нь халах эрхтэй даргынхаа эсрэг ажиллаж чадах уу гэдэг асуулт хариултгүй байсан юм. Хардлага ч удахгүй биелсэн байх. Байгууллагуудад очсон аудиторууд эхнээсээ халагдаж, лааз өшиглөх болсон байдаг.

Их мөнгө санхүүтэй олон төсөл хөтөлбөр төсвөөс гадуур явдаг, нэг ёсондоо улс хоёр төсөвтэй болчихсон байсан үед санхүүгийн өч, төчнөөн баримт Санхүүгийн хяналт шалгалтыг дотоод аудит болгосноос болоод “нохойн замаар орсон” гэсэн хардлага одоо ч бий.

Тэгвэл Засгийн газрын одоо хийж байгаа ажил яг үүнийг санагдуулж байна. Байцаагч нэг талаар салбарын ажлаа сайжруулахын тулд хичээж ажиллах ч аргагүй алдаа дутагдал гарсан үед салбар хариуцсан сайдынхаа нэр хүндийг сэвтүүлж төвдөх үү. Яамны байцаагч яамныхаа ажлыг муу байна, муухай байна гэж зарлаад явах уу гэдэг асуулт тодорхойгүй. Олон асуудал дарагдаж, бугших ч шалтгаан болж мэдэх юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Ерөнхий газрыг татан буулгаж хяналт нь яамандаа очихоор яамны дарга нар байцаагчидтайгаа сайхан найрна даа
Хэнээс ч хараат бус хяналт байх нь зөв байсан. Энэ Амарбаясгалан гэгч бүх юманд оролцоод нэг л бишээ

хуульч
хуульч

Өөрөө өөрийгөө хянана гэж байх уу, зүгээр л инээдэм.

Иргэн
Иргэн

Ер зөв шийдвэр. Гэхдээ одоо ажиллаж байгаа МХЕГ-ханыг буцааж яамдад өгөх хэрэггүй дээ. Тэд бүгд авилга, шантааж, албан тушаалаа ашиглах талаар мэргэшсэн гэмгүй царайлсан хүмүүс шүү дээ. Барьж байгаа утас,унаж байгаа машин, сууж байгаа байраа аль нэг аж ахуйн нэгжээр даалгасан, жижиг уурхай, аж ахуйн нэгжүүдийн арыг дааж,авилга ач байдаг хүмүүс шүү дээ. Тэр нь гэх юм байхгүй, мэргэжилтэн, байцаагчаас хэлтэс газрын дарга хүртэл...

zochin
zochin
Reply to  Иргэн

Mongolchuud hen ch hynaltin ajil hiisen bugd adil ymr ch alban tushaal deer ochison shudarga humuus ni mash tsoohon Mongol hun shvv de

Зочин
Зочин

MHGazar neg ih hyanaad baisan zuil bol baihgui

иргэн
иргэн

ТЕГ-ыг татан буулгаад ямар үр дүнд хүрлээ. Эхнээсээ хилийн МХ-г гаальтай нийлүүлсэн. Нэг бхйгууллага бие биендээ хяналт тавих бололцоогүй,харин ч нийлж найраагаа хийж бна. Ямар ч хяналтгүй болгож байгаа нь ИХ -д байгаа бизнесменүүдэд ашигтай, Бид ямар хүнс хэрэглэж байгаа, ямар орчинд ажиллаж байгаагаа мэдэхгүй, ард түмэн болж дээ

Зочин
Зочин

Урьд нь бол яаманд ажилдаг хяналтынхан яамны ажлыг хянаж чаддаггүй батлагдсан ш дээ. Өөрөө хэлбэл хяналтыг устгаж байна. Гэхдээ одоогийн МХЕГ бол хулгай , авилга нүүрлэсэн газар болсон учраас үндсээр нь шинэчлэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button