ГИХГ: Визгүй ирсэн гадаадын иргэний Монголд байх хугацааг нэг удаа сунгах боломжтой

Визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтойг Гадаадын Иргэн Харьяатын Газар (ГИХГ)-аас мэдээлжээ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 9.1-т заасны дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу ийнхүү нэг удаа сунгадаг аж.
Сунгуулах хүсэлтийг ГИХГ-т биечлэн ирж болон цахимаар мэдүүлэх боломжтой.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт биечлэн мэдүүлэх бол:
- Сунгалт хийлгэх үндэслэлийг дурдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
- 1 хувь цээж зураг
- Маягт бөглөх
- Паспорт эх хувиар
- Тэмдэгтийг хураамж төлсөн баримт
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт цахимаар мэдүүлэх бол:
- Сунгалт хийлгэх үндэслэлийг дурдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
- Паспортын нүүрэн хэсэг
- Монгол Улсын визтэй хуудас
- Монгол Улсын хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас
- Тэмдэгтийг хураамж төлсөн баримт
Тэмдэгтийн хураамжийн тухайд сунгуулах хоногоос хамаарч харилцан адилгүй байна. Тухайлбал, 1-7 хоногоор сунгах бол 40,000 төгрөг, 30 хоногоор бол 168,800 төгрөг байна.
С.Сувдансондор
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИЙМ Л ӨГӨӨМӨР МОНГОЛ ШҮҮ ИЧМЭЭР ЮМАА МОНГОЛЫН ИРГЭД ОРОСОД ХЯТАДАД ХУУЛЬ ЗӨРЧВӨЛ ЯАДАГ БИЛЭЭ АЛААД АРЬСАНД БООГООД ХОГ ДЭЭР ХАЯДАГ БАЙГАА ШҮҮ. ЮУН ВИЗГҮЙ МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГО АЛДАГДСАНЫ НЭГ ТОД ИЛРЭЛ ЭНЭ БӨГӨӨД МӨХӨЛИЙН ДОХИО БӨЛГӨӨ БАЯРАЛЛАА