Нийгмийн

Согтуу этгээд хутга барьж, дэлгүүрээс архи дээрэмджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 19-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэр бүхий хүнсний дэлгүүрт согтуу хүн орж ирээд хутга гаргаж ирж айлган сүрдүүлж бараа дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 20 настай эмэгтэй “А”-г дэлгүүрт ажиллаж байхад 38 настай эрэгтэй “М” гэгч нь согтуурсан үедээ хутга барьж айлган, сүрдүүлж архи согтууруулах ундааны зүйл дээрэмдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэд та бүхэн өөрийн өмчийн эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явах, мөн албан байгууллага, аж ахуйн нэгждээ хяналтын камер, дохиоллын систем байршуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-20 12:59

ГАДААДЫН КИНО ИХ ҮЗЖЭЭ ГЭМТ ХЭРЭГ УЛАМ ХАРГИС ХЭРЦГИЙ ДОГШИН ШИРҮҮН БОЛЖ БАЙНА.1900 ОНЫ ҮЕД АНУ ИЙМЭРХҮҮ ЗАМЫГ ТУУЛСАН БАЙДАГ ШҮҮ. ОДОО ЯАХ ВЭ? ДООДОС УЛНЫ ХҮМҮҮСТ ЧАНГА ХУУЛЬТАЙ УЛС БОЛОХООР ЭНЭ АРХИ ДЭЭРЭМДСЭН ХҮН ХӨӨРХИЙ 15 ЖИЛ ЧАНГЫН ШОРОНД МОРИЛОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ.

Зочин
Зочин
2022-10-20 13:45

Улаа устга, үхүүлж дуусга

Холбоотой мэдээ

Back to top button