УРЛАГ

"Шилүүс", "Есдүгээр сарын цас" киноны найруулагч П.Лхагвадуламыг СТА цол, тэмдгээр шагналаа

Улаанбаатар олон улсын кино наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Кино наадмын дөрөв дэх өдөр "Үзэх хязгаар" хэсэгт багтаж, монгол дахь нээлтээ хийсэн уран бүтээл бол "Есдүгээр сарын цас". Энэхүү богино хэмжээний киноны зохиолыг П.Лхагвадулам бичиж, найруулсан. Киноны Монгол дахь нээлтийнх нь өмнө түүнийг СТА цол, тэмдгээр шагнав. Шагналыг Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал гардуулсан юм.

Түүний найруулсан "Есдүгээр сарын цас" киноны тухайд:

  • 2022 оны Венецийн кино наадмын "Шилдэг богино кино" шагнал
  • 2022 оны Торонтогийн кино наадмын "IMDbPro Short Cuts-Шилдэг богино кино" шагнал хүртээд буй юм.

Найруулагч П.Лхагвадулам нь Турк улсад кино найруулагч мэргэжлээр төгссөн. МҮОНТ-д УГЗ, МУАЖ, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн туслах найруулагчаар ажиллаж, ажлын гараагаа эхэлж байжээ. Үүнийхээ дараа Европийн гурван кино сургуулийн хамтарсан хөтөлбөрт хамрагдаж, кино зохиолын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Одоо Португалын Лиссабон хотноо дээрх чиглэлээр докторын зэрэг горилж буй аж.

Ташрамд сонирхуулахад, түүний найруулсан "Шилүүс" богино хэмжээний кино 2020 оны Каннын кино наадамд албан ёсоор сонгогдож байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button