Ш.Адьшаа: Ард түмэн баялгаа хүртэх зарчмыг алдагдуулсан хууль оруулж ирсэн нь ноцтой байна
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Төсвийн хуультай дагалдуулж оруулж ирсэн Ашигт малтмалын хуулийн асуудлаар ард иргэддээ хандах шаардлага гарлаа. Төсвийн хуультай холбогдуулж олон хууль тогтоомж оруулж ирсний дунд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ирэх заалт орж иржээ. Энэ заалт дээр хардлагатай байгаа.
Энэ хуулийн 42 дугаар зүйлд уул уурхайн компаниуд нутгийн өөрөө удирдах байгуулагатай албан ёсны гэрээ байгуулж, хандив өгөх тухай заал оруулж ирсэн байна. Мөн лиценз эзэмшигч компаниуд монгол гадаад ажилчид оруулж ирэх харьцааны тухай асуудал оруулж ирж. Энэ бол харамсалтай. Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр энэ асуудлыг ярихад салбарын сайдаас нь санал аваагүй гэж байгаа юм. Тэгэхээр ард нь их том асуудал нуугдаж байна.
Уул уурхайн компаниуд орон нутагт хандив гэж өчүүхэн зүйл өгдөг. Түүнийг Засаг дарга нарын хүмүүс аваад идчихдэг тогтолцоо Монгол Улсад үйлчилж ирсэн. Үүнийг төр улам баталгаажуулж байна. Нөгөө талаар Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийн 6.2-т "Стратегийн бүх ордууд, уул уурхайн бүх ордуудыг ард иргэдийн хяналт дор ашиглахдаа нийт Монголын ард түмэн баялгийн сангаар дамжиж хувь хүртэнэ" гэж заасан. Эхлээд Баялгийн сангийн тухай хууль батлах ёстой. Ингэж байж тухайн уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байгаа орлогоос монголчууд хувь хүртэх ёстой.
Гадаадынханд тав хүртэлх хувиар ажлын байр олгоно, хандив өгнө гэх нэрийдлээр нөхцлийг улам дордуулсан, аливаа гадны болон дотоодын хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, ард түмэн баялгаа хүртэх зарчмыг алдагдуулсан хуулийг оруулж ирсэн нь үнэхээр ноцтой байна. Нэг жишээ нь Ховд аймгийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Хар ус нууруудын хотгорт газрын тосны хайгуул хийх тухай хэлэлцэж байна. Маш их хардлагатай байна. Хасын Ч.Ганхуяг гэж хүн хоёр хоногийн өмнө Ховд аймгийн ард иргэдэд өвс тэжээл тараагаад явж байсан. Энэ хүний дүү Ч.Гантулга гэж хүн Эрдэнэбүрэн УЦС-ын Ашиглалтын өмнөх захиргааны дарга хийж байгаа. Энэ хүн ягааад тэр малчдад хайр зарлаад, өвс тараагаад яваад байгаа юм бэ. Орон нутагт ийм үйл явдал өрнөж байна. Засгийн газрыг энэ хуулиа татаж авахыг би чуулган дээр хэллээ. Мөн иргэддээ мэдэх эрхийн хүрээнд мэдээлэл хүргэж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хасын Ганхуяг нэг юмны үнэр авчхаад л тэнд бужигнуулж яваа.Ховдчууд аа болгоомжлогтун.Үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг шүү.
10 жилдээ О сурч байсан Адьшаа тэнэг яг хэвээрээ л бна даа. Бас ГИШҮҮН энээ тэрээ болчихсоон явнаа !