Нийгмийн

НӨАТ-ын буцаан олголтыг авахгүйгээр долоон төрлийн татвараа төлөх боломжтой

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг ирэх долоо хоногт буюу аравдугаар сардаа багтаан олгоно. Харин иргэн та уг мөнгийг авахгүйгээр хөрөнгийн татвараа эндээсээ төлөх боломжтой. Тодруулбал, тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, үл хөдлөх, газар болон газрын үл хөдлөх хөрөнгө, малын тоо толгой, автозам ашигласны зэрэг долоон төрлийн татвараа шимтгэлгүй суутгуулан төлж болно.

Ингэхдээ 2022.10.22-25-ны хооронд таны #ebarimt аппликейшнаар ирэх НӨАТ-ын буцаан олголтоороо татвар төлөх эсэх асуулга дээр ТИЙМ товч дарахад хөрөнгийн татвараа шимтгэлгүй, хялбархан төлнө.

Тухайн асуулгын агуулгад таны нэр дээрх хөрөнгийн болон бусад татварын утга, мөнгөн дүн зэрэг мэдээлэл ирэх юм.

Тухайлбал таны ebarimt aпплэйкшены доод хэсэгт ийм мессеж ирэх бөгөөд тийм товчийг дарснаар татвараа хялбархан төлчихнө.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өвгөн
Өвгөн
2022-10-24 07:43

Ноднин яг иим зуслангиин газрын төлбөр нэхэхээр нь төлчихсөн. Тэгсэн эргээд гэрчилгээниихээ дугаарыг харта.л миниих бш бсан. Өөр дугаартай гэрчилгээ бж таарсан. Ша.л худлаа юм илгээхээ болиорой новшнууда. Төриин ажил гж иим л завхарсан юм бдагин жишээ. Т.ажлыг завхаруулдаг нөхөд татвараар нэг дүүрэн бна доо..######аарай новшнуудаа.

Холбоотой мэдээ

Back to top button