УРЛАГ

ТАНИЛЦ: "Улаанбаатар" кино наадмын өнөөдрийн үзвэрүүд

Өнөөдөр /2022.10.22/ "Улаанбаатар" олон улсын кино наадмын зургаа дахь өдөр. Энэ жилийн кино наадмын дэлгэцнээ Франц, БНСУ, Швед, Испани, Турк, Швейцар, Польш, Португал, Исланд, Франц, Румын, Монгол кинонууд толилуулагдаж байна. Өнөөдөр дөрвөн кино "Тэнгис" кино театрын дэлгэцнээ гарна.

Тэдгээр кинонуудын тухай мэдээллийг багцлан хүргэж байна.

  • Киноны нэр: Ио
  • Гарах цаг: 16.00
  • Улс: Польш, Итали
  • Найруулагчийн тухай: Ежи Сколимовский 20 гаруй кино найруулсан. "The Departure" кино нь Берлений кино наадмын "Алтан баавгай" шагнал, "Хашхираан", "Сарны гэрэл" кино нь Каннын кино наадмаас Гран При, "Гэрэлт хөлөг" кино нь Венецийн кино наадмаас шилдэг найруулагч шагнал хүртэж байжээ. Мөн Венецийн кино наадмаас түүний бүтээл, амжилтыг үнэлж "Алтан арслан" шагнал олгожээ.
  • Киноны нэр: Амьд
  • Гарах цаг: 18.00
  • Улс: Португал, Франц, Бельги
  • Найруулагчийн тухай: Кристель Алвес Мейра жүжигчний мэргэжилтжй. Театрын найруулагчаар ажлын гараагаа эхэлжээ. Богино хэмжээний кино болон бүрэн хэмжээний кино найруудаг.
  • Киноны нэр: Танхил хөвгүүд
  • Гарах цаг: 22.10
  • Улс: Исланд, Дани, Швед, Нидерланд, Чех
  • Найруулагчийн тухай: Гүдмундур Арнар дүрслэх урлаг, кино зохиолын чиглэлээр сурсан. Каннын кино наадам, Венецийн кино наадамд оролцож, Европын кино академийн шагналд нэр дэвшсэн аж. Түүний "Heartstone" гэх кино 2016 онд Венецийн өдрүүд уралдаанд нээлтээ хийж, дэлхий даяар 50 гаруй шагнал хүртсэн байна.
  • Киноны нэр: Трио
  • Гарах цаг: 20.00
  • Улс: Монгол
  • Найруулагчийн тухай: Д.Баттөмөр нь жүжигчин мэргэжилтэй. 30 гаруй кинонд гол болон туслах дүр авч, 10 гаруй киноны продюсероор ажилласан. 2022 онд энэхүү киног бие даан найруулсан.

Э.БУЛГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button