УРЛАГ
Фото: Варшавын кино наадамд оролцож буй монгол уран бүтээлчид

Монголын уран сайхны кино Бүгд найрамдах Польш улсад болох “Варшавын Олон Улсын кино наадам”-д оролцож байна.
Эл наадамд дэлхийн 100 гаруй орны 5000 гаруй кино бүртгүүлснээс 50 орчим орны 100 гаруй кино өрсөлдөөнд оролцож, шилдгүүдээ шалгаруулж буй аж. Түүний нэг нь жүжигчин Д.Баттөмөрийн найруулагчаар ажилласан анхны кино болох "Трио" юм. Эл кино нь даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино билээ. Кино наадам өнөөдөр /2022.10.23/ өндөрлөнө.
"Трио" киноны тухайд “Тайландын Олон улсын кино наадам-2022”-д, АНУ-д болох “Palm Springs International Down Syndrome Film Festival”-д тус оролцоод буй билээ. Мөн Монгол дахь нээлтээ өчигдөр "Улаанбаатар" олон улсын кино наадмын зургаа дахь өдөр хийсэн юм.
М.НАМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.