УРЛАГ

"Жангар" хүүхдийн номын редакц Улаан-Үд хотод болж буй фестивальд оролцож байна

"Монсудар" хэвлэлийн газрын хүүхдийн номын "Жангар" редакц "Бумажный ключ" фестивальд оролцож байна.

Энэхүү фестиваль нь аравдугаар сарын 20-нд Улаан-Үд хотод эхэлсэн. 24-ний өдөр дуусна. Хүүхдийн номын чиглэлээр зохиол бүтээл туурвидаг зураач, зохиолч, хэвлэлийн газрууд оролцдогоороо онцлогтой фестиваль юм.

Жангар редакцын тухайд зохион байгуулагч талын урилгаар оролцож буй аж. Тэд өөрсдийн эрхлэн гаргасан зураг номууд болон 'Монгол хүн" цувралаа авч очсон байна. Энэхүү бүтээлүүдээ танилцуулж, хүүхдийн номын зургуудаараа үзэсгэлэн гаргаж буй гэнэ.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button