Гадаад мэдээ

Борис Жонсон дахин Их Британийн Ерөнхий сайд болох уу

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс албан тушаалдаа очоод ердөө зургаан долоо хоногийн дараа суудлаасаа огцорсон. Дараагийн Ерөнхий сайдад нэр дэвших улс төрчдийн талаар мэдээллүүд өндөр аваад байна.

Нэгт, парламентын танхимын тэргүүн Пенни Мордаунт нэр дэвших бодолтой байгаагаа албан ёсоор мэдэгдээд буй.

Хоёрт, Сангийн сайд Риши Сунак мэдэгдэл хийгээгүй ч нэр дэвших бололтой.

Түүнийг нэр дэвшихээр төлөвлөж буйг Ерөнхий сайд асан Борис Жонсоны аавын байр сууриас харж болохоор байна. Тодруулан хэлэх юм бол, Борис Жонсоны аав Стэнли Жонсон “Хүүд минь дуусгаагүй ажил бий. Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Риши Сунакийг ялна гэж бодож байгаа” хэмээжээ.

Борис Жонсон Ерөнхий сайдын албан тушаалаасаа энэ оны долдугаар сард огцорсон. Тус албанд хоёр жил 349 хоног ажиллаад буусан юм. Ийнхүү тэрбээр дахин ирэх магадлалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 23, 2022 18:46

Za tenegteed Ard tumenee ree haluuljaad dahiad dewshinee gne z##laaje orosiig minn shoglohnuu bas

Зочин
Зочин
10 сар 24, 2022 03:37

Astalavista baby gd yavsan helsendee hureed ergeed ir good luck

Зочин
Зочин
10 сар 24, 2022 14:55

болохгүй гээд хэдийнээ хэлчихсэн

Холбоотой мэдээ

Back to top button