НИЙГЭМТанд хэрэгтэй

Товчоодоор нэвтэрсэн хураамжаа НӨАТ-ын урамшууллаас төлдөг болно

Нийслэлийн орох, гарах товчоод ирэх сарын 1-нээс цахим системд холбогдоход бэлэн болcныг Түргэний төлбөр авах цэгээс мэдээллээ.

Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгслүүд товчоогоор гарахдаа бэлэн мөнгөний төлбөр төлөхгүйгээр шууд нэвтэрдэг болсон байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг хүний оролцоогүйгээр тусгай камер болон RFID технологи ашиглан бүртгэж, нэхэмжлэхийг араас нь илгээх юм.

Иргэд тухайн нэхэмжлэлийн зааврын дагуу холбоосоор орж дурын банкаар эсвэл ROADPAY.MN, SMARTCAR.MN сайтаар нэвтэрч улсын дугаараараа хайлт хийн төлбөрөө төлөх боломжтой аж.

Түүнчлэн и-баримт аппликешний хялбар бүртгэл хэсэгт тээврийн хэрэгслийг бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо суутгуулах боломж ч бүрджээ. Цаашид зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй. Оношилгоо үзлэгт орох, тээврийн хэрэгслээ бусдын нэр дээр шилжүүлэхэд зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байхыг шаардана.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button