Германы ЭСЯ 29-р тусгай сургуульд дэмжлэг үзүүлнэ

Германы Элчин сайдын яам сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуульд дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах 29 дүгээр тусгай сургуульд мэдээллийн технологийн кабинетыг иж бүрэн тохижуулахаар болсон байна. Энэхүү төслийг ХБНГУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Тэгш боломж шударга нийгмийн төлөө ТББ” мөн тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар хамтран ажиллаж, компьютерийн лабортарид шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулах аж.

Ерөнхий боловсролын 29-р сургууль нь 1964 онд байгуулагдсан. 2022-2023 оны хичээлийн жилд 273 сурагч хүлээн авч үйл ажиллагаа явуулж байгаа ба хэл яриа, сонсголын бэрхшээлтэй болон аутизмтэй сурагчид суралцдаг.
Нийт хүүхдийн 85% нь хөдөө орон нутгаас ирж суралцдаг. Уг төслийн ажлыг бүрэн хангахад шаардагдах санхүүжилтэд ХБНГУ-ын ЭСЯ-аас 13,302 еврогийн дэмжлэг үзүүлж буй аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэг балайр шулмас
Хүний эрхийн чиглэлээр сайн ажиллаж байгаа гишүүндээ амжилт хүсье
Сайн бна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг илүү ихээр дэмжих ёстой шүү.
Тусгай хэрэгцээт сурагчдын асуудалд анхаарал хандуулан ажиилаж буй тойргоос сонгогдсон гишүүндээ Төсөл бичиж санхүүжилт босгож өгсөн ТББ-д баярлалаа
Зөв сегмент рүү хэрэгжүүлж байгаа төсөл шүү. амжилт хүсьеуө