Сурталчилгаа

Дэлхийн банк санхүүгийн байгууллагуудын хамгийн том нэгдсэн уулзалт "SIBOS"-д ХХБ оролцлоо

2022 оны 10 сарын 10-аас 13-ны өдрийг дуустал Нидерланд улсын Амстердам хотноо зохион байгуулагдсан олон улсын SIBOS арга хэмжээнд ХХБ-ны төлөөлөл оролцлоо. Тус арга хэмжээнд оролцсоноор ХХБ хамтран ажилладаг гадаадын корреспондент банкнуудтайгаа биечилсэн уулзалт хийж, худалдааны санхүүжилт, банкны төлбөр тооцоо, арилжаа, банкны IPO зэрэг олон талт хамтын ажиллагааг ярилцан, дараагийн түвшинд өргөжүүлэхээр тохиролцлоо.

SIBOS буюу SWIFT International Banking Operations Seminar нь SWIFT компаниас зохион байгуулдаг, дэлхийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудыг нэг дор цуглуулдаг хамгийн том арга хэмжээ юм. Энэ жилийн арга хэмжээ 2019 оноос хойш анх удаагаа биечилснээр зохион байгуулагдсан гэдгээрээ онцлогтой. SWIFT системд өдгөө 200 гаруй улсын 11,000 гаруй санхүүгийн байгууллага бүртгэлтэй байна.

ХХБ энэхүү арга хэмжээнд жил бүр оролцон, төлбөр тооцоо, комплайнс, худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын шинээр танилцуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс туршлага судлан, хамтран ажиллаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр ирсэн юм. ХХБ нь Монгол Улсын гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилтийн үйлчилгээгээрээ зах зээлд тэргүүлдэг. Түүнчлэн одоогийн байдлаар гадаадын нэр хүнд бүхий 300 гаруй банктай корреспондент харилцаатай ажиллаж, тэдгээр банкнуудад нээсэн 87 ностро дансаар дамжуулан 16 төрлийн валютаар дэлхийн аль ч улс руу гадаад гуйвуулга хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button