НИЙГЭМНийгэм мэдээ

Ж.Ганбатад Засгийн газар экспортыг нэмэгдүүлж, 500 сая ам.доллар оруулж ирэх даалгавар өгчээ

Өчигдрийн /2022.10.26/ Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан. Улмаар тус компанийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсон билээ.

Манай сэтгүүлч П.Урнаа, зураглаач Б.Эрдэнэбаяр нар яг одоо төрийн ордонд ажиллаж байна. Тэд ажлаа аваад нэг хонож буй Ж.Ганбатаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийх нь талаар тодруулж байна.

-"Эрдэнэс Тавантолгой"-н нөхцөл байдал яг одоо нөхцөл ямар байгаа вэ. Нөхцөл байдлыг аль түвшинд хүргэе гэж зорьж байгаа вэ?

-Өчигдөр /17.00/ цагаас ажилдаа орсон. Миний нэг номерын ажил бол 500 сая ам.долларыг экспортыг нэмэгдүүлэх замаар олж ирэх. Засгаас өгсөн үүргүүдийг хэрэгжүүлнэ. Яаралтай төлөвлөгөө гаргаад, энэ долларыг л оруулж ирнэ дээ.

Одоо өдөрт 360-аад машин гарч байна. Энэ эрчээрээ явбал Засгаас өгсөн үүргийг биелүүлэх боломжгүй юм байна. Бид экспортоо нэмэгдүүлж байж л валют олж ирнэ. Тэгэхээр бид богино хугацаанд ажлаа уялдуулаад, хурдтай зохицуулалт хийнэ. Үр дүнгүүдээ би долоо хоног болгон мэдээллээд явна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button