УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Ганбат сонгууль хүртэл ЭТТ ХК-д БЭТ-өөр дахин ажиллана

Өнөөдрийн /2023.11.29/ Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг дахин зургаан сараар сунгаж ажиллуулахаар болсон талаар дараах мэдээлэл өгөв.

Тэрбээр, "Ирэх дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл олон улсын аудитын байгууллагыг оруулж, ЭТТ ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд бодит дүгнэлт хийсний үндсэн дээр гүйцэтгэх удирдлагыг томилох ажиллагаа хийгдэнэ. Засгийн газар гадаадын ур чадвартай, менежментийг баг оруулъя л гэдэг зорилго тавьж ажиллаж байна. Харамсалтай нь манай ЭТТ ХК-ийг сонирхоод хүсэлт гаргасан байгууллага гарч ирээгүй байна.

Тиймээс БЭТ-ийн хугацааг зургаан сараар сунгаж, аудит хийлгэж, мэдээллийг шилэн тунгалаг болгоно.

Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан Ж.Ганбат нүүрсний хэргийн сонсголд нээлттэй оролцоно. Нүүрстэй холбоотой бүх мэдээллийг ил тод болгож, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой зүйлсийг хүлээлгэж өгсөн.

БЭТ-ийг томилж байгаа хууль Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. 1991 онд батлагдсан хуулиар зохицуулалт хийгдэж байна. Үндсэн хуулиас өмнө, хойно батлагдсан гэх ойлголт байдаггүй" хэмээсэн юм.

Тэгэхээр нэг жилийн турш БЭТ-өөр ажилласан Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацааг дахин зургаан сараар сунгах аж. Ингэснээр тэрбээр сонгууль хүртэл ажиллана гэсэн үг.


Энэ тухай бид ЭТТ ХК-ийн БЭТ-өөр “Ерөнхийлөгчийн хүн” Ж.Ганбат дахин очно нийтлэлийг хүргэж байсныг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-29 15:33

БЭТ ажиллуулна гэдэг нь нэг хүний онцгой мэдэлд оруулж ( нууцл�##�д оруулсантай адил) хулгай луйвараа д�##�длах гэсэн оролдлого гэж харж байна Оюун эрдэнэ ерөнхий сайд маш их ашигтай ажилласан гээд байсан.Гэтэл өр зээлтэй гэж яригдаад байгаа нь БЭТ д�##�дуур хулгай хийжээ гэж харагдаж байна . Мөн сонгуулийн мөнгөө босгох гэж бүхнийг нууц байд�##�д оруулж байгаа хэрэг юм.Мөн иргэдийн ноогдол ашигийг өгөхгүй сонгуульдаа зарцуулах ажиллагаа гэж харагдаж байна.Удирдаж хүч хүрэхгүй бол задлаад 2 юм 3 болгооч ээ

Зочин
Зочин
2023-11-29 16:08
Reply to  Зочин

Тиймээ.БЭТ бол нууц д�##�д оруулж хулгай хийх , сонгуулийн мөнгөө босгох бохир арга.Энэ арга нь хэзээ нэгэн цагт Ж. ГАНБАТ гүн гүнзгий унах вий дээ .МАН чамаар х�##�уун хайруул бариулах гэж байгаа шүү.Тэгээд хөсөр хаяна.

Зочин
Зочин
2023-11-29 20:18

Сонгуулийн мөнгөө хийхнэ л дээ.

Зочин
Зочин
2023-11-29 21:52

Хуурч хулгайлсан ноогдол ашгийг нөхөж хүүтэй нь өгөөрэй. Хурдан авъя. Хулгайн мөнгөөрөө ц�##�ин тэтгэврийг ахиу нэм Хэдхэн цөөхөн хүнээ амг�##�ан тайван амьдруулж болно доо

Холбоотой мэдээ

Back to top button