Ч.Уранхолбоо: Охид бүсгүйчүүд минь сошиалд байршлаа бүү оруулаарай

"Гала" хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоод үл таних хүн буу тулган их хэмжээний мөнгө шаардсан гэх мэдээлэл байсан.
Бид энэхүү мэдээллийг ЦЕГ-аас тодруулахад, "Өчигдөр 23.00 цагийн үед ЦЕГ-т дуудлага ирсэн. Иргэн У-г дээрэмдэхийг завдсан гэх гомдол мэдээлэл ирсэн. Хэргийг шалгаж байна. Шалгалтаар буу мөн байсан эсэхийг нь тогтооно" гэсэн юм.
Дуучин Ч.Уранхолбоо цахим хуудастаа хэргийн тухай сэрэмжлүүлэг болгон нийтэлжээ.
Тэрээр "Өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” төв дээр бүтэн өдрийн зураг авалттай байж таарсан. Зураг авалт дуусаад гарч иртэл үл таних эрэгтэй хүн гар буу тулган машинд орж ирээд их хэмжээний мөнгийг нэхсэн үйл явдал болсон. Буугаа жинхэнэ буу гэдгийг харуулсан бичлэг хүртэл хийсэн байснаа утсан дээрээсээ үзүүлж байв.
Маш олон зүйл бичмээр байгаа ч та бүхнийгээ түгшүүртэй байдалд оруулмааргүй байгаа тул ингээд зогсооё. Мөрөөрөө хөдөлмөрлөж, хэн нэгнийг гомдоолгүй, ажил амьдралаа зэрэгцүүлэн авч явж байгаа нялх биетэй байхдаа ийм зүйлтэй нүүр тулах үнэндээ амаргүй байлаа.
Бид цагдаагийн байгууллагад хандаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч чадсан.
Хэрэг илэрч шийдэгдэхээс өмнө илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хуулийн байгууллагаас ч чиглэл болгосон учир ямар ч байсан та бүхнийхээ сэтгэл санааг амрааж, энэхүү мэдэгдэл постыг оруулж байна. Муу бүхэн үүгээр дуусаг.
Цаашид та бүхэн хаа явсан газартаа сонор сэрэмжтэй байж, машинаа байрлуулахдаа хүртэл камертай газар тавьж байхыг сануулмаар байна. Охид бүсгүйчүүд маань сошиалд оруулж байгаа стори постон дээрээ байршлаа оруулахгүй байх тал дээр анхаарч байгаарай.
Энэ бүхнээс маш том сургамжийг олж авлаа. Хорхойд ч хоргүй амьдарч байгаа надад хэн хор хүргэх вэ дээ гэж хэзээ ч бодож болдоггүйн тод жишээг өөр дээрээ мэдэрлээ. Илүү сонор сэрэмж хийгээд илүү аюулгүй байдал дээрээ анхаарч байгаарай гэдгийг нийт гэр бүлүүддээ охид, бүсгүйчүүддээ дахин анхааруулмаар байна.
Билэгт сайн өдөр нь амны бэлэггүй зүйл ярьсанд уучлаарай. Санаа тавьж холбогдсон мянга мянган хүмүүстээ баярлалаа" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЭЗЭЭ БИЛЭЭ УИХ д ДАШЗЭВЭГ ТӨМӨРТОГОО ГЭЭД ХОЁР АРХИЧИН ЁСТОЙ ТЭНЭГТЭЖ ӨГСИЙШТ МИНИЙ ӨРӨӨНИЙ ҮҮДЭНД СУМ ТАВЬСАН БАЙНА ГЭЭД ШААЛ СОГТУУ СЭТГҮҮЛЧДИЙН ӨМНӨ НАЙГААД ЗОГСОЖ БАЙСАН МОНГОЛЧУУД САНАЖ БАЙГАА БАЙХАА. ЭНЭ ОДОО ТЭГЭЭД ГАР БУУ УРАНХОЛБОО БОЛЖЭЭ СУМ ДАШЗЭВЭГ ХААНА ЯВДАГ БОЛ ИНЭЭД ХҮРЭЭД Л БАЙДАГ ЮМ ЭЛСНИЙ 13 ЖИНХЭНЭ АЛИАЛАГЧ НАР БАЙСАН ШҮҮ ТЭР САНЖИЙН БАЯРЫН ХҮҮХЭД ЧИХЭЭД ХАЯЧИХДАГ МАШБАТЫН ХУЛАНГИЙН МЭДЭЭЛЭЛ БАЙНА УУ? БАЯРЫН БООВ САЙН АЖИЛЛАГААТАЙ БООВ УУ? ОК ЧИ МУНДАГ