НИЙГЭМНийгэм мэдээНийгэм ярилцлага

Г.Отгонбаярыг эцсийн замд нь үдэж байна

Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, мэдээллийн “iToim” агентлагийн үүсгэн байгуулагч, нийтлэлч Гомбожавын Отгонбаяр 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй том гарз тохиосон билээ.

Талийгаачийг нутаглуулах ёслол өнөөдөр /2022.10.31/ болж байна. Тодотгон хэлэх юм бол, салах ёс гүйцэтгэх ажиллагаа 08.20-08.50 цагийн хооронд “Нийслэлийн Улаанбаатар чуулга” театрын танхимд болж буй юм.

Г.Отгонбаяр нь 1973 оны гуравдугаар сарын 9-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд Гомбожавын отгон хүү болон мэндэлсэн. Тэрээр 1991 онд нийслэлийн 16 дугаар дунд сургууль, 1996 онд Улаанбаатар төмөр замын дээд сургуулийг инженер мэргэжлээр, "Ардын эрх" сонины дэргэдэх "Шавь" сургалт болон Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курсийг сэтгүүлч мэргэжлээр тус тус дүүргэж, 2011 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалсан.

Г.Отгонбаяр нь 1996 онд Улаанбаатар төмөр замын Дархан өртөө, Зорчигчийн суудлын вагон депогоос ажлын гараагаа эхлүүлэн, өөрийн чин хүсэл сонирхлын дагуу сэтгүүл зүйн салбарт шилжин ажиллах болж, 1998 онд “Ардын эрх” сонинд сэтгүүлч, 1999 онд “Өдрийн сонин”-д сэтгүүлч, 2000-2007 онд “Зууны мэдээ” сонинд албаны даргаар ажиллаж, 2007 онд “Үндэсний шуудан” сониныг үүсгэн байгуулалцаж, нийтлэлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байсан.

2015 оноос мэдээ, мэдээллийн iToim агентлагийг үүсгэн байгуулж, www.iToim.mn сайтыг эрхэлж байв. Тэрбээр 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж, 2020 оноос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм.

Гомбожавын Отгонбаяр нь шинэ цагийн сэтгүүл зүйн салбарын тод төлөөлөгч, шилдэг сэтгүүлч байлаа. Тэрбээр улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр задлан шинжилж бичдэг бөгөөд Монголын сэтгүүл зүйн салбарын дээд шагнал “Балдорж” шагналын “Гран-при”-г 2012 онд хүртэж, мөн “Балдорж” шагналын шилдэг 10 сэтгүүлчийн дөрвөн удаагийн шагналт билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ц.Энхбаяр
Ц.Энхбаяр
10 сар 31, 2022 09:50

Маш харамсаж байна. Гэр бүлд нь Гүн эмгэнэл илэрхийлье. Тухайн цаг үеийн нийгэм, улс төрийн байдлыг бу�####�ас өмнө мэдэрч, дүн шинжилгээ хийхдээ гайхамшигтай ховорхон заяасан сэтгүүлч байлаа.

Холбоотой мэдээ

Back to top button