НИЙГЭМТанд хэрэгтэй

Зөвлөгөө: Хүүхдийн дархлаа сэргээх цэгэн иллэг

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /НЭМҮТ/-өөс томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх хүрээнд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Хүүхдэд зохистой идээ, унд, явдал мөрийг дадуулах нь маш чухал. Хүүхэд, хөгшин хүн хоёр маш их ядардаг талаар уламжлалт анагаах ухааны ном сударт бий. Нэг нь өсөж яваа махбод, нөгөө нь өтөлж яваа махбод. Хүүхэд насанд бие махбодын эд, эрхтэн бүрэлдэн томорч, өсөж төлжих үйл явц эрчимтэй явагддаг. Эд эрхтнүүд өсөж хөгжих явцад хүүхэд маш их ядардаг учраас зөв хооллож, зөв зохистой амрааж байх хэрэгтэй. Хүүхдээ элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн арга нь хүүхдэдээ цаг гаргаж нуруу, гар, хөлийг нь шар тос, сүүлний тосоор тосолж, иллэг хийж, тайвшруулаад унтуулж амрааж байх нь хүүхдийн дархлаанд маш сайн нөлөөтэй юм.

Та бүхэн дээрх мэдээллийг ашиглан бяцхан үрсдээ цаг гаргаж, улирлын томуугийн эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button