Top StoriesТойм, анализ

Л.Оюун-Эрдэнийн нүүрсний акц Б.Ганхуягийг чиглэх үү, “ажнай” Д.Бат-Эрдэнийг онилох уу

Л.Оюун-Эрдэнийн засгийн эрхийг гартаа аваад, өрнүүлсэн нийгмийн чанартай томоохон акцуудын сайн ба муу талуудыг товчилж харвал ийм байдаг.

Сайн тал:

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод, Оюу толгойн хэлэлцээн дээр ах нарынхаа бууж өгсөн нэлээд агуулгуудыг эргүүлэн чангалсан. Алдарт “сахал” Д.Эрдэнэбилэгийг саатуулан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хэлцэл хийх 2017 оны УИХ-ын 23-р тогтоолыг хэрэгжүүлсэн. Дефолт зарлах түвшинд очоод байсан Хөгжлийн банкийг нийгмээр шүүлгэсэн акц өрнүүлсэн. Хоёрхон боомтоор дамжиж, хэдхэн хужаа нарын мэдэлд улсын төсвийг бүрдүүлэгч зэс, нүүрсний экспорт нь гацчихдаг байсныг зургаа болгон тэлэхээр ажиллаж байна.

Муу тал:

Тэр ҮХНӨ хийж, сонгуулийн тогтолцоог эцэг хуулиар дархална хэмээж байв. Гэвч энэ сүртэй зорилгоо зөвхөн сайд нараа сэлгэхэд ашиглаад, бусад өөрчлөлтүүдийг МАН-ын 1980-аад оныхон жорлонд хийж, усыг нь татчихаад байна. Хөгжлийн банкны акц цемент, арматурын салбараа тэр чигт нь ниргэж, урд хөршийн ченжүүдэд дотоодынхноо сөхрүүлж өглөө.  Зээл авагдсаа улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж зарласнаа С.Бямбацогтыг сайдаар танхимдаа залав. МАН-ын залуу үе засаглаж буй эл цагт өөрсдийнхөө өмнөөс тэрсэлсэн бүхнийг хууль, шүүх, саатуулах ажиллагаагаар айлгадаг технологи хэлбэржин тогтов.

Одоо тэр “Эрдэнэс Тавантолгой” дамнасан “Нүүрсний бүлэглэл”-тэй тэмцэх нэртэй сүртэй акцаа эхлүүлэв. Эл акцыг хэсэг хугацааны дараа харахад яг ямар үр дүн гарсан байх бол.

Гадныхантай хийсэн Оюу толгойн хэлэлцээр шиг ахьсан шатанд гарах уу. Аль эсвэл Хөгжлийн банкны акц лугаа дотооддоо гажуудаад өнгөрөх үү. Үүнд хариулт эрцгээе. Яг одоогийн нөхцөлд “Эрдэнэс Тавантолгой” дамнасан акц хэрхэн өрнөж буй вэ.

Нэг. “Б.Ганхуягийг саатуулах нь цаг хугацааны асуудал”

Өмнөх бичвэрт дурдаж байсанчлан, үнэндээ Б.Ганхуягийг саатуулан шалгах, ажлыг нь яаралтай өгүүлэх баримт нотолгоог Тагнуул, Цагдаагийн байгууллага бүр өнгөрсөн парламентын үед цуглуулсан гэгддэг. Гэвчиг саатуулаагүй, шалгаагүй. Харин ч эсрэгээр нь хөхүүлэн дэмжиж, “Хөдөлмөрийн баатар” өгсөн. Харин эдүгээ л дөнгөж, “Ганхуягийг саатуулах нь нэгэнт цаг хугацааны асуудал болсон” гэх яриа улс төрийн хүрээнд хөвөрч эхлээд байна.

Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компани тэр чигтээ битүү айдастай, ажилчид нь бэмбэгнэсэн байдалтай байгаа аж. Мөнхүү Б.Ганхуягийг дагаж давхисан улстөрчдийн зөвлөх, туслах нэртэй “мөнгө угаагчид” ч ихээхэн айдастай буй гэх. Б.Ганхуягийн зүгээс “Та нар айх айдасгүй ажлаа хийцгээ” гэх зөвлөмж өгчээ. Тэрбээр хөлөмцүүхэн суухдаа “Бүх шалгаж болох субъектүүддээ гэрээ өгч аргалсан. Хэсэгтээ намайг шалгахгүй” гэдэг байсан. Гэвчиг тэр бас эргэх шинж рүүгээ халирчээ.

Хоёр. “ЭТТ-н шалгалтыг ажнай Д.Бат-Эрдэнэ рүү чиглүүлнэ”

Эл өрнөж буй акцын үзүүр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ рүү чиглэнэ гэх логик явж буй. Ингэх ч үндэслэлтэй. Өмнөх парламентад Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Нам дамнасан бүлэглэл Тавантолгойгоос 268 мянган тонн нүүрс хулгайлсан” хэмээн мэдэгдэж, У.Хүрэлсүх уг агуулгыг шалгах чиглэл хүртэл өгч байв. Улмаар ЭТТ-н захирал асан Д.Ариунболдыг эл хэргээр саатуулсан удаа бий. Гэвчиг эл хэрэг замхарсан.

Хөшигний ард ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатыг Д.Ариунболдтой хэргийг нам даруулсан гэгдээд өнгөрч байв. Тэгвэл эдүгээ эл агуулгыг дахин сөхөх чиглэл томчуудын хүрээндээ нэлээд идэвхтэй яригдаж буй аж. Хэрэвзээ ЭТТ-н акц энэ чиглэлд өрнөвөл Б.Ганхуяг гэхээсээ илүү Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах агуулга хүчтэй яригдана гэсэн үг.

Асуумж: Энэ акц Б.Ганхуягийг онилов уу. Эсвэл түүний толгойг илж, Д.Бат-Эрдэнийг онилох уу

Одоо тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” дамнасан энэ сүртэй акц чинь ТӨХК-ийн мөнгөөр намаа, хамгаалдаг улстөрчдөө, хууль шүүхийн системээ угжсан гэгдээд байгаа Б.Ганхуяг руу чиглэх юм уу. Илтэд МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Т.Аюурсайхан тэргүүтнүүд Б.Ганхуягаа өмөөрөөд, цэвэр гаргах уу.

Энэ хэрэг явдал явсаар АН-аас УИХ-д сонгогдсон ажнай Б.Бат-Эрдэнэ рүү чиглэх үү. Түүний Өмнөговь аймгийн Засаг, захиргааны бүтцэд эзэн суусан багийнхныг тойрч шалгах уу. Хэрвээ ингэж үйл явц өрнөвөл Б.Ганхуягийн үед хийгдсэн ЭТТ-г тамиргүйдүүлж буй олон оффтейк гэрээнүүдийг шалгах уу. Ийм асуултууд үүсч буй.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Ер нь бүх зүйлийг цаг хугацаа өөрөө дүгнэж өгдөг. Оны эхээр Хөгжлийн банкны акц эрчмээ авч, зээл авсан бүгдээ нийгмээрээ нэг жадалж хатгацгаасан. Харин 2023 оны хагас жилээр биднийг дефолт угтах вий гэсэн айдастай, дотоодын ААН-үүдээ ковид, элдэв улс төрийн шахалтаар намнасны горыг эдүгээ нийтээрээ амсаад сууж байна.

Эсрэгээрээ Оюу толгойн хэлэлцээ эхлэхэд "Хөрөнгө оруулагчдаа үргээх нь. С.Баяр, С.Баярцогт нарыг Л.Оюун-Эрдэнэ нар яагаад ч давж, гэрээгээ чангаруулахгүй" гэгдэж байв. Гэвчиг сайн муу хэлэгдсээр тэд чангаруулж чадсан. Сахал Д.Эрдэнэбилэгт хамаарах концесс, өмчлөлүүдийг цуцалж, 49 хувь тойрсон хэлэлцээрийг муйхар, хүний эрхийн зөрчил ихтэйгээр тэд эхлүүлсэн. Засгийн эрх баригч МАН-ын "жаалхан хөвүүд"-эд алдаа нь ч, оноо нь ч байлаа.

Үүнтэй нэгэн адил ЭТТ-н акц яг хаашаа чиглэх үү гэдгийг эдүгээ дүгнэхэд үүнийг удирдаж буй хүний чин сэтгэлээс л хамаарна гэлтэй. ЭТТ бүр болохоо байгаад, ил нийтэд үзэн ядуулах хэлбэрээр МАН-ын залуус Б.Ганхуягаа сугалан авч ч байж мэдэх. Эсвэл бүр зам мөр болгоноо хахуулийн хэрэгсэл болгосоор ирсэн энэ залуугаа намнаж авч ч болох. Тэр нь хууль, шүүхийнхэнд ямар мэдүүлэг өгөх нь ч ихээхэн сонирхолтой агуулга билээ.


Энэ талаарх өмнөх агуулга:

Хөшигний ард: Б.Ганхуягийг ЗГ, УИХ-ын гишүүдийн тал хувь нь ӨМӨӨРЧЭЭ нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-01 08:29

Ganhuyag gedeg ni ayursaihan l bizdee. Buh hun medej bhad

Зочин
Зочин
2022-11-01 08:44

Тэр бол юу ч чадахгүй

Зочин
Зочин
2022-11-01 08:44

Яахыг нь харья

Зочин
Зочин
2022-11-01 08:45

Бас нэг шинэ драм тавилт уу??? Амжих уу эд

Зочин
Зочин
2022-11-01 09:22

Tsarai shigee doojoigvi ymnuuud ali ni ch chadahgvi

Зочин
Зочин
2022-11-01 09:36

Мядагбадам �##�ь ч т�##�д нь гарахгүй бичдэг сэтгүүлч шүү

Зочин
Зочин
2022-11-01 09:42

Ymarch songoltgvi ymuu ingee l ene heden m#lal ymuuu odoo tegeed onilloo yu

Даваа
Даваа
2022-11-01 11:05

ОЛОН НИЙТ ЭНЭ БОЛОХГҮЙ БАЙНА, ХУУЛЬ БУС ЮМ БОЛООД БАЙНА ГЭДГИЙГ ОЛОН ЖИЛ Л ЯРЬСАН ДАА, ОДОО ХҮҮЛИЙНХАН ИЛРҮҮЛЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ_,

З- ЭЭЖ
З- ЭЭЖ
2022-11-01 11:49

АЙМШИГТАЙ ЦӨЛМСӨНДӨӨ МАН-Н ЗАЛУУС ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ШҮҮ

Зочин
Зочин
2022-11-01 11:50

ЭНЭ БОЛ ХООСОН СҮРЖИГНЭЛ ЭТТ с ХУВЬ ХҮРТЭЭГҮЙ ХҮН ЭНЭ ХОЁР НАМД БАЙГАА ЮМ УУ? АЖНАЙ ГЭДЭГ ЭНЭ ХУЛГАЙЧ ИХ ХУРАЛД ЯАХ ГЭЖ ГАРДАГ ЮМ ХУЛГАЙ ДЭЭРМЭЭ ДАЛДЛАХ ГЭЖ ГАРЧ БАЙГАА ШҮҮ.МОНГОЛД ХУУЛЬ ДҮРЭМ ШУДРАГА ЁС ИНГЭТЛЭЭ ТОГТЧИХООГҮЙ БАЙЛТАЙ СҮРЖИГНЭЭД Л БАРЬДАГ ХОРЬДОГ ТЭГЭСХИЙГЭЭД НАМ БОЛДОГ.БҮХ ХУЛГАЙЧИНГУУД ХУВЬ ХҮРТСЭН БОЛОХООР БҮГД ШОРОНД ГЯНДЛУУЛАХ ГЭЭД БАЙДАГ. ГАНХУЯГ БОЛ ЗҮГЭЭР Л УТСАН ХҮҮХЭЛДЭЙ УЛС ТӨРЧДИЙН ТОГЛООМ ҮМХИЙ ГОШНОГО ДОЛООЖ ЯВЖ ОДОО ӨӨРӨӨ НЭГ ХУДАГТ БООВОО СААГААД ХЭВТЭХ ТАВИАНТАЙ ГЭЖ ҮҮ? ҮНЭНИЙГ БҮХ ҮНЭНИЙГ ХЭЛЭЭД ХАМТ ШОРОН ГАЛ ХАМ БОЛЧИХООЧ. АЖНАЙ БАТЭРДЭНЭ БОЛ ӨМНӨГОВИЙН МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ ОВОО ТӨМСӨГ ЮМ ДАА ХЭН Ч МЭДЭХГҮЙ НЭГ МУУ НУСАН ЧАВХЫГ ИНГЭЖ ДАВРААГААД БОЛОХГҮЙ ДЭЭ.ШОРОНД БАРЬЖ ХИЙВЭЛ НЭГМӨСӨН 99 ЖИЛ ӨГӨХГҮЙ БОЛ ГАРЧ ИРЭЭД ТА НАРЫГ ШУДРАНА.НҮҮРС ТОЙРСОН СҮРЖИГНЭЛ ОДООХОН НАМЖИНА ОЮУНЭРДЭНЭ ХАРИНЧ СҮРЖИН БАЦААН БАЙНА ХЭЛСЭН БОЛ ХИЙХ Л ХЭРЭГТЭЙ ГАНЦ ХУДАГИЙГ ДҮҮРГЭЭД ИЛҮҮ ГАРСНЫГ ХАЛХЫН ШИЙРТЭЙ ХУЛГАЙЧ НАРЫН НУРУУНЫ ҮСИЙГ БОСГОДОГ БАЙСАН ТӨВ АЙМГИЙН МӨРДӨНД ШААЛГААЧ

Urjin
Urjin
2022-11-01 12:12

Оюутны холбооны нөхдүүдийг бүгдийг нь хуйгаар нь ш�##�гаж шоронд нь хатаах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-01 12:38

МАН гэж хулгайч луйварчдын бүлэглэл хоорондоо �##��##�цаад байж дээ. Цөөрөх болтугай гэж

Зочин
Зочин
2022-11-01 14:05

Аюурсайханыг л ш�##�гах хэрэгтэй дээ

Зочин
Зочин
2022-11-01 14:16

Улс орноороо хүнд хэцүү байхад бас хулгай хийнэ, өлөв додов хийсэн хулгайчуудыг бүү томил, цүнх баригч болгон хулгайч шүү,

Уншигч
Уншигч
2022-11-01 15:49

Авлигын хөрс Уужим,Өнөрөө гэх мэтийн дарганцарууд их бий гэгддэг

Зочин
Зочин
2022-11-01 16:43

Энэ з�##�уу сайн ажиллаж байгаа шүү дээ, Эмх цэгцтэй, зарчимтай з�##�уу гэж боддог

Чингис
Чингис
2022-11-01 18:35

Oюутны холбооны цүнх баригч оцойтлоо баяжаад бүр томорчээ. Жанхуутай нийлж хүртэл баахан тэрбумыг үрэн таран хийсэн луйврыг нь маш сайн ш�##�га.

Зочин
Зочин
2022-11-01 19:17

Ганхуягаар туг тахихнээ бүх зүйлсээ хийлгүүлж аваад

ДД манан
ДД манан
2022-11-01 22:48

MANAN MANDTU GAI

Зочин
Зочин
2022-11-02 11:06

Ажнайн батэрдэнэ дэлхийн долларын баячуудын эгнээнд ороод 10 гаруй жил болж байна. Монголын баялагийг нэг л хүн тухайлб�##� нэг жилд гарах нүүрсний 30 хувийг таван толгойгоос гаргаж байна. Ажнай групп нийгмийн ард олны төлөө хуруугаа ч хөдлөгдөггүй эзэн тансаглаад сууж байдаг үнэн шүү

Uranchimeg
Uranchimeg
2022-11-02 13:48

Ganhuyg geree hiihdee 1 tn nuursend 5 $ awdag gej humuus yridag sh u dee

зочинцог
зочинцог
2022-11-02 19:38

бүгдийг нь шийтгэ хураа олон хулгайчид бий

Маналжав
Маналжав
2022-11-03 07:55

УИХ ын танхимд өстөндайсан шиг нэг ярина хоолны ширээний ард анд нөхөд болон яаж хуваахаа яридаг луйварчид шүүдээ ингээд бодохоор ам ажил хол зөрөх нь дамжиггүй шүү

Зочин
Зочин
2022-11-04 20:22

Л.Энхболд “Нам дамнасан бүлэглэл Тавантолгойгоос 268 мянган тонн нүүрс хулгайлсан” гэж баахан орилж байгаад өөрөө сүүлдээ УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд нам даруулангаа �##�даад өөрөө АТГ-д ш�##�гуулаад шорон явангаа �##�даад, ЭТТ-д �##�бан туша�##�д суугаад больсон. Үүний дараа өнгөрдөг хавар ЗГ-ын явуулж байгаа ажилтай зөрүүдэлсэн Өмнөговь аймгийн Засаг, захиргааны багийнхныг "тусгаар тогтносон" орон нутгйинудирдлагуудыг гэж ирээд л Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд гаргаж ирж ИХ-ын танхимд нэг оодгорхон шиг тусгаар тогтносон аймаг гэж байхгүй шүү гэж хэлээд цааш ахиагүйдэг. амжих ч үгүйгээ өөрөө мэдсэн. түүнээс хойш Сэддорж харин ЗГ-ын шийдвэрийг орон нутагт дэмжиж байгаа юм шиг фейсээр нэг сэвдэг болсон. тэгэсгээд намжсан. яг үнэнлдээ энэ бүхний ард АН-ын Д.Бат-Эрдэнэтэй тэрсэлдэх хүч хаанаа ч байгаагүй л дээ. Д.Бат-Эрдэнэ бол аймагтаа Ерөнхий сайд, засгийн газрын хүрээллийн цагдаа, тагнуулыг атгаж улс төрийн ажилдаа оруулж чадсан нэгэн. аймгийн тагнуулынхан ч гэсэн сонгуулийн ажилд нь оролцож Мандахбаяр, Наранбаатарын т�##�аар бичлэг, мэдээллийг өгч тара�##�гасан. ингэ л дэлхийн баян мөнгө зарлагадсаны эцэст нэг нүхээр нь гарч гишүүн болж өөрийн статусаа харуулж байгаа нэгэн тэрнээс их хур�##�д тэрэнд хийх ажил байхгүй санаачлага ажилч байхгүй, орон нутагт ч хэрэгтэй зүйлгүй нэгэн. Ганхуяг бол овутны холбооноос гарсан нэгэн нам дагаж гарч ирээд намын сонгуулын төсөв босгоход тусласаннаараа одонгоор шагнагдажь түүнийг ш�##�гахад МАН-ын нэлээд хэдэн хүн нүүрсний наймаагаар мөнгө угаадаг даа.

Холбоотой мэдээ

Back to top button