Хөшигний ард

Хөшигний ард: Б.Ганхуягийг ЗГ, УИХ-ын гишүүдийн тал хувь нь ӨМӨӨРЧЭЭ

Монголд ТӨХК, ТӨҮГ толгойлж буй мөртөө яг өөрийн хармаанаасаа өгч буй мэтээр улс төрийн нам, улс төрчдийг мөнгөөр угждаг хоёр хүн байв. Тэд бол Х.Бадамсүрэн, Б.Ганхуяг нар. Аль өмнөх парламентын үеэс ингэж тухалсан хоёр хүнээсээ албан тушаалыг нь энэ улиралд л авч дөнгөв.


Цаг үе нь тул энэ удаа Б.Ганхуягийг тойрсон улс төрийн хүрээн дэх их өмөөрлийг бичье.

Сайд нараас Т.Аюурсайхан, С.Амарсайхан, Ж.Ганбаатар нар Б.Ганхуягийг өмөөрчээ

Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр "Нүүрс зөөдөг улс төрийн бүлэг этгээдтэй тэмцэнэ" гэчхээд нам болсон. Уг нь бүр өмнөх парламентын үед л Б.Ганхуяг дээр Тагнуул, Цагдаагийнхан ажиллагаа явуулж, нотлох баримт бүрэн цугларсан талаар улс төрийн хүрээнд яригддаг байв. Гэвчиг яах ч үгүй байсаар УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх баригчид өнөөхөө мөнгө сааж, сонгуульдсаар өнөөдрийг хүргэсэн.

Хоржоонтой нь, Б.Ганхуягийн суудлыг хамгаалж, өөрөө УИХ-ын дэд дарга гэх нэр төдий суудалд сууж байсан Т.Аюурсайханыг танхим руугаа татангуутаа түүн рүү чиглүүлсэн акциа эхлүүлэв. Энэ бол Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нараас л гардаг арга.

Яг Засгаар Б.Ганхуягийг хэлэлцэхэд Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, С.Амарсайхан нар "Экспорт эмзэг үед ЭТТ-г оролдох нь дэмий. Захирлыг нь сольж болохгүй" гэх агуулгаар нам өмөөрцгөөсөн гэх.

Харин Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ нар "Хяналтгүй маш их мөнгө эргэлдэж байгааг анхаарах ёстой. Офф-тейк гэрээнүүдийг магадалж үзье" гэсэн агуулгаар байр сууриа илэрхийлжээ.

Эндээс сайд нар Б.Ганхуягийг хянах агуулга дээр хоёр хуваагдсан нь харагдаж буй.

Л.Оюун-Эрдэнэ ба Д.Амарбаясгалан нар хэрхэв

Б.Ганхуягийг чөлөөлөх тушаалд Д.Амарбаясгалан өчигдөр гарын үсэг зурсан. Түүний байр суурь чухам аль талд байхыг Засгийн газрын тэргүүн ч, сайд нар нь чухалчлан анзаарах учиртай. Учир нь, тэрбээр МАН-ын генсек байхдаа Т.Аюурсайхантай хамтарч, Б.Ганхуягийн томилгоонд хамгийн их анхаарсан нэгэн.

Түүний нэрээр ЭТТ дотор асар олон томилгоо явагдсан, мөнгөний зарцуулалт дээр ч өндөр эрх мэдэлтэй байсаар ирсэн.

Тиймээс шуудхан Л.Оюун-Эрдэнийн удаан бодсон агуулгыг дэмжчхэж чадаагүй нь харагдав. Нарийн, логик ухаантай Д.Амарбаясгалан протоколд тэмдэглэгдсэн сайд нарын байр суурь дээр нам дуугүй өнгөрч чаджээ. Нэг ёсондоо яг аль ч талд нь гарч чадахгүй хэсэг гацсан гэсэн үг.

Харин Л.Оюун-Эрдэнэ Б.Ганхуягийн талаарх сайд нарынхаа саналыг сонсож байгаад, "Үүн дээр Засаг огцорчихгүй л бол зогсохгүй явна" гэдгээ илэрхийлсэн гэх. Тэр зөвхөн Х.Нямбаатартайгаа л ярьж тохиролцоод, сайд нараа чимээгүй түншсэн гэх логик эндээс харагдана.

УИХ-ын 30-40 гишүүн Л.Оюун-Эрдэнээс Б.Ганхуягийн албан тушаалыг "гуйсан" уу

Б.Ганхуягийн суудал ганхах сургаар УИХ-ын гишүүд Ерөнхий сайдын өрөөгөөр баахан эргэлдэж, хэцүү цагт ЭТТ-г бужигнуулах хэрэг байна уу гэх агуулга хөндсөн гэгдэж буй. Мөнхүү ЭТТ-н асуудлыг хэлэлцэхийг нууцалж байгаад гэнэт оруулж ирэхэд Б.Ганхуяг Ерөнхий сайдын өрөөний үүдэнд хүлээж суусан гэх мэдээлэл ч анхаарал татна.

Б.Ганхуягтай Эрдэнэт хотын хамаарлаар халаасаа нэгтгэсэн Л.Батлут, нүүрсний тээвэр эрхэлдэг Х.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн гэхчлэн нам харгалзахгүй түүнийг гуйцгаасан гэх. Б.Ганхуягийн зүгээс ч гишүүд, сайд нар луу хүнд үед нь туслахыг гуйн ярьж, жиргээчдийг хүртэл хөдөлгөөд амжжээ.

Тэрбээр ЭТТ-н Гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгвөл Нүүрсний группийн захирлаар томилогдох, одоогийн цалин хангамжаа хэвээр эдлэх зэрэг саналыг Ж.Ганбаатар тавьсан аж.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Яг хэрсүү нүдээр харвал, Танхимын зарчмаар ажиллах гортигт Т.Аюурсайханыг оруулж байгаад, Б.Ганхуяг руу цөмрөх акциа эхлүүлж буй нь сайн. Гэвч нөгөө талд “Голомт”-ын Д.Баясгалангийн хийж чадсан нүүрсний бартерын гэрээнд өширхсөн ХААН банкны лобби, үүнийг төлөөлсөн Ч.Хүрэлбаатарын өширхөл явааг ч харж болно.

Нэг ёсондоо арилжааны банкны эздийн зодоон, нүүрс тээврээр сонгуулийн мөнгөө босгодог УИХ-ын гишүүд, ТӨХК-иасаа асар их мөнгө албан бусаар халаасалдаг сайд нар гээд маш олон эрх ашиг ЭТТ дээр бий.

Үүнийг яг нийтийн эрх ашгийн үүднээс цэгцлэх үү. Эсвэл хэн нэг бүлэг этгээдийн хүслийг биелүүлж, нөгөөг нь тайрах уу гэдгийг одоо Л.Оюун-Эрдэнэ шийднэ гэсэн үг.


Энэ агуулгаарх редакцийн хөндсөн зарим контентуудаас:

Бартер: Д.Баясгалангийн 694 сая ам.долларын өрийг ЭТТ таван жилийн турш нүүрсээр төлнө нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Ерөнхий сайдын онцолсон "Нүүрс зөөдөг бүлэг этгээдүүд"-д ЯМАР ГИШҮҮД багтав нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

НУУЦЫН ЛОББИ: Гавьяат авцгаасан ч заавал шалгагдах ёстой хүмүүс нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Томчуудын хүслийг ТӨХК, ТӨҮГ-ын мөнгөөр биелүүлээд, оронд нь ШАГНАЛ хүртэгсэд бичвэрийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
007
007
2022-10-28 08:11

Засаг огцрох ч замаа засчлаа. Одоо хэн хөдөлгөх үү . Гаднаас уу дотроос уу. Качкарыг �######�уулб�##� сайн байна

Зочин
Зочин
2022-10-28 08:33

Гишүүд минь дээ одоо ингэж арч�##�даж, овилгигүй зан гаргах цаг нь яагаад ч биш шүү.

Зочин
Зочин
2022-10-28 08:34

Эвтэй байж байж, Эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахсан

Зочин
Зочин
2022-10-28 08:34

хамга�##�агчид мөнгө авсан хүмүүс ш�##�гах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-10-28 08:35

Ysaaa bulaaltsaldaj bgaaa nohoi shig hoorondoo uraltsahaaas oor ym hiij medehgvi ene gishuud neriiteltei humuusiig burhan min yaaltai bilee

Зочин
Зочин
2022-10-28 08:36

Засаг огцор

Иргэн
Иргэн
2022-10-28 08:52

Монголын мөнгө оруулж байгаа нүүрс бол авилгачид, эх орноо тоногчдын хамгийн гол стратегийн т�##�бар мөн. Иймд Хүүк,Оюунэрдэнэ нар Хэнтийн , өөрийн гарын хүнийг тавьж нүүрсний с�##�барт эрх мэдлээ тогтоож авах нь �######�шгүй.Хүүкийн дураар авирлах явд�##� цаашид яаж үргэлжлэх бол. Цаашдын үйл явд�##� яаж өрнөхийг харъя.

Зочин
Зочин
2022-10-28 09:15

Ajilaa meddeg sain ajillaj baigaa zaluu gej boddoghalj soliod baih ni buuu baih

Гуталт муур
Гуталт муур
2022-10-28 09:30

Мөрөөрөө ажлаа хийж яваа хүндээ

Да лам
Да лам
2022-10-28 09:32

Оюука Хүрэлбаатарын үгээр яваад хаана хүрэхийг харнаа

Rttr
Rttr
2022-10-28 09:38

Mydagaa sain setguulch ymaa, bainga unshdag bayrallaa

Humdug uulen tenger
Humdug uulen tenger
2022-10-28 10:04

Gankhuyagiin hamgiin tom aldaa bol oyutnii holboonii tomilgoo yum. mun jurmiin nuhduu demjeeguig alga tashij bui humuusees harj boloh yum. unuudur tuuniig hamgaalaad oligtoi ug helchih hench baihguid minii ineed hurch baina.

Zochin
Zochin
2022-10-28 10:43

Sain ajillaad durgui hurgeed bsan uymaa..

Зочин
Зочин
2022-10-28 11:45

БАДАМСҮРЭН ГЭДЭГ ЭНЭ ӨВГӨНИЙГ МОНГОЛЫН ТӨР ДИЙЛЭХГҮЙ ЭЭ БАС ЗАЛУУХАН АМРАГТАЙ ГЭЖУГА ДОГЬ САЛГА ШҮҮ. ГАНХУЯГИЙН ДАЛБААГААР МӨНГӨӨ ӨСГӨСӨН ДАВУУ ЭРХ ОЛЖ АВСАН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭЭ ХАМТ ТУГДАЙЛГААЧ ЭНЭ АДЬЯАСҮРЭН ГЭЖ АВГАЙ МЭЭМЭЭ ТҮХИЙЛГЭЭД БАС ИХ УЧИРТАЙ АВГАЙ БАЙНА ШҮҮ ЮМ ЮМАНД НЭР НЬ ЯВЖААХИЙН ХУСЧИХААЧ ГАНЦАД ХИЙЧИХЭЭЧ ДОТООЖОО СОЛИХГҮЙ ТЭНД ШЭЭСЭЭ ҮНЭРТЭХЭЭР БУРУУГАА ХҮЛЭЭНЭШТ АРАЙ ХЭТЭРЛЭЭ ЭНЭ ХУЛГАЙ ДЭЭРЭМ УЛС ХУВХАЙРЛАА ИРГЭД ХЯЛАЙЛАА

Даваа
Даваа
2022-10-28 11:50

Холбоотой болоод л өмөөрч байгаа шүү дээ, сайн ш�##�гах хэрэгтэй, Дотор нь байгаа зарим хүмүүсийг нь өөрчилж байгаад ш�##�гах хэрэгтэй, Ерөнхий сайд нүүрсний хулгайтай холбоотой маш ноцтой юм хэлсэн шүү, үүнийгээ одоо л дуусгахгүй бол ямар ч нөлөөгүй, хоосон үг болно

Baagii
Baagii
2022-10-28 13:30

Луйварчин шүү дээ. Аюурын хүн.шүү

зочин
зочин
2022-10-28 13:34

Ундрам, Ганхуяг, Дамбийням нарыг УИХ -ын гишүүн болгосон хүн нь Ерөнхийлөгч. Иймд Ерөгхийлөгч нүүрс зөөдөг үү

Зочин
Зочин
2022-10-28 14:12

эсэргүүцсэн хүмүүсийг намаасаа гаргахад...цэвэрлэгээ болох нь зүгээр бишүү

Зочин
Зочин
2022-10-28 16:47

Хүрэлбаатар гишүүн 30 жил төр барилцлаа одоо ууж идэхээ болиод шударга ажиллав�##� сайнсан ард түмэн нүдтэй харж л байя

ZOCHIN
ZOCHIN
2022-10-28 20:02

HUN L YM CHINI TCAGAA N BOLOOD BI BARIGDAHAD UMUURUH HAMSAATAN HEREGTEISHDEE...TEDEND HEREGTEIGII N UGUHUD TCAG N BOLOHOD TED DUUGAR CH L TAARNA...DUUGARAHGUI BOL.....OILGOMJTOI BIZDEE UMHII AVILGACHID AA

Иргэн
Иргэн
2022-10-29 10:13

Улсаа л бодох цаг болоод бна даа ухаантай байцгаагаач!!!

Зочин
Зочин
2022-10-29 15:00

бадам �####� үйлвэрийн мөнгөөр их гул бариж сууд�##�даа удаан суусандаа

Зочин
Зочин
2022-10-29 16:51

Өмөөрч байгаа хүмүүс нүүрстэй холбоотой

Зочин
Зочин
2022-10-29 22:49

Угаас Аюурсайханы хүншд.

Ааааа
Ааааа
2022-10-29 23:14

МЯдаг аа! Оюун-Эрдэнэ шудрага зөв замаар явж байгаа бол дэмжээд зүтгээд байгаарай!

сонгогч
сонгогч
2022-10-31 13:01

ӨМӨӨРӨӨД БАЙГАА ГИШҮҮД ӨӨРСДИЙГӨӨ БАРИАД ӨГЛӨӨ. ЭД НАР НҮҮРСНЭЭС ХУВЬ ХИШИГ ХҮРТДДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЛОО, ИЧЭЭЧ

Холбоотой мэдээ

Back to top button