НИЙГЭМТанд хэрэгтэй

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхэд ойр, ойрхон ханиад хүрдгийн учир

Хүйтний улиралтай зэрэгцэн томуу, томуу төст өвний тохиолдол ихэсдэг. Эцэг эх, асран хамгаалагчид бид ханиад, томуу туссан үед эмэн эмчилгээ хийхээс өөр арга чарга дийлэнх мэдэхгүй. Тийм ч учраас Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхмийн багш, их эмч, АУ-ы докторант Д.Отгонбаатарын зөвлөгөөг хүргэж байна.

Дархлаа гэх ойлголтыг уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл хүний биеийн тамирын тэгш байдал, хүч тамирын илэрхийлэл юм. Тиймээс шим тэжээлтэй, шингэхэд хялбар идээ унд идэх, өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь хүний биеийн дархлааг сайжруулж аливаа өвчинд өртөх шалтгааныг хааж өгнө. Уламжлалт анагаах ухаанд дархлааг сайжруулах эм, тан олон бий. Дархлааг дэмжихийн тулд хүний биеийн хүч тамирыг тэгшитгэж, бодисын солилцоог хэвийн байдалд барих тан эмүүдийг өгөх нь зүйтэй. Мана-4, Норов-7 зэрэг тан нь эрүүл хүн ч ууж болох тэгш жорууд бөгөөд хүний биеийн бодисын солилцоог сайжруулан, тамир хүчийг тэтгэдэг учир эдгээр танг өдөр тутамдаа ууж хэрэглэж болно.

Мана-4, Норов-7 танг бүх насныхан хэрэглэж болно. Гэхдээ уух тунгийн хувьд бага зэрэг ялгаатай. Тухайлбал, 3 хүртэлх насны хүүхдэд 1 тунгаар түүнээс дээш насныхан 2 тунгаар ууж хэрэглэнэ. Энгийн үед 2 тунгаар өдөрт 1-2 удаа, дархлаа суларсан тохиолдолд 3-4 тунгаар буцалгаж халуун бүлээнээр нь цаг харгалзахгүй ууж болно. Зарим тохиолдолд эмч нар эдгээр танг 2 цагийн давтамжтайгаар бага багаар уухыг ч зөвлөдөг. Ингэснээр бодисын солилцоо сайжирч, биеийн тамир тэгш оршин, дархлааг дэмжсэнээр эрүүл байх болно. Хүйтний улирал эхлэхэд бага насны хүүхдүүд байн байн ханиад хүрч, хоолойн нь өвддөг нь эцэг эхчүүдийн санааг зовоосон асуудал болдог.

Хүүхдийн ийнхүү байн байн өвчлөх нь ханиадаа бүрэн эдгээж чадалгүй архагшуулсантай холбоотой.

Өвчнийг боловсруулж, хурааж, нядлах үе шаттайгаар эмчлэлгүй шууд хүчтэй эм, тариа хэрэглэснээр өвчин дотроо нуугдаж, дахин дархлаа суларсан үед сэдэрдэг юм. Тиймээс ханиад хүрэмтгий хүүхдүүдэд дээр дурдсан тан эмүүдийг өгөхөөс гадна сармистай шөл, халуун аарц зэргийг уулгах хэрэгтэй. Энэ нь хүүхдийн дархлааг дэмжихээс гадна нуугдмал байдалд орсон өвчний урхгийг боловсруулж байдаг. Үүний дараа өвдсөн тохиолдолд шууд нядлах шатны эм, эмчилгээг хэрэглэж, ханиадыг үндсээр нь дарж болно.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button