
Монгол улсын начин Э.Батмагнайг нутгийн түмэн нь халуун хошуутай мал, хурдан хүлгээр мялаалаа.
Тодруулбал, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор Монгол Улсын начин цол хүртсэн Э.Батмагнайд Баянхонгор аймгийн Жинст сумынхан албан ёсоор хүндэтгэл үзүүлж, 200 толгой хонь, азарга адуугаар мялаасан байна.
Э.Батмагнай үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д 2017 онд 16 насны ангилалд 29 барилдаж 27 даваагаар, 2018 онд 17 насны ангилалд түрүүлэхдээ 29 барилдаж 28 даваагаар улсын хошой аварга болсон юм.
Харин бөхийн өргөөнд анх 2020 онд бүх цэргийн наадмаар зодоглож, хоёрын даваанд тухайн үед аймгийн арслан цолтой байсан өдгөө улсын начин Ц.Сандагдоржид өвдөг шороодож байв.
Тэрбээр 18 насандаа Баянхонгор аймгийн баяр наадамд тав даван шөвгөрч аймгийн начин цол, 19 насандаа Баянхонгор аймгийн баяр наадамд долоо давж үзүүрлэн Аймгийн заан цол хүртэж байв.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бөх сумын төвийн эмнэлэгтээ өвчтөн зөөх машин авч өгөх, сургуулийнхаа гадаа байдаг модон жорлонг орчин үеийн болгох сэтгэл байгаа болов уу??
Одоохондоо тийм хэмжээний мөнгөгүй ээ. Тэглээ ч эмнэлэг нь дажгүй машинтай ч юм билүү хэн мэдлээ.