Датаграфик СтатистикНИЙГЭМСурвалжилгаЭдийн засгийн сурвалжилга

Инфляцын нөлөө: 2006 оны ₮5960 буюу өнөөдрийн ₮20,000-өөр юу худалдан авч байна вэ

Манай улсад 11 төрлийн цаасан дэвсгэрт байдгаас 20 мянгатын мөнгөн дэвсгэрт хамгийн өндөр дүнтэй нь билээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний 67 хувийг энэхүү мөнгөн дэвсгэрт дангаараа эзэлж байна. Инфляцтай уялдуулж 20 мянгатын дэвсгэртийн бодит худалдан авах чадварыг Монголбанкнаас 70 хувиар буурсан хэмээн тооцоолсон.

Товчхондоо өнөөгийн 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь 2006 оны 5960 төгрөгтэй тэнцэж байна. Тэгвэл өнөөгийн 20 мянган төгрөгөөр хүнсний хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн худалдан авах боломжтой талаар туршилт хийсэн юм.

Дурын нэгэн Х нэртэй дэлгүүрийг сонгон авч иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс мөнгөн дүндээ тааруулан бараа сонгон авлаа. Ингэхэд ердөө л:

  • Хагас кг хүрэхгүй хэмжээний мах
  • Нэг кг төмс болон гурил
  • Нэг литр сүү
  • Нэг уут боорцог
  • мөн Атар талх худалдан авсан юм.

Гэвч дээрх тооцоо 20 мянган төгрөгтэй дүйцсэнгүй. Түүнээс хоёр мянган төгрөгөөр илүү зардал гарч байсан юм.

Дэлхийн банкнаас манай улсын хүнсний инфляцыг 21.6 хувьтай хэмээн тооцооллоо

Дэлхийн банкнаас улс орнуудын хүнсний инфляцыг танилцуулсан. Энэ үеэр манай улсын хүнсний инфляц 21.6 хувийн түвшинтэй хэмээн гарсан билээ. Мөн инфляцын түвшин улсын хэмжээнд 13.8, Улаанбаатар хотын хэмжээнд 14 хувьтай байгаа юм.

2020 оноос хойш манай улсын инфляцын түвшин хоёр оронтой тоо руу ортлоо нэмэгдсэн. Үүнд гаднын хүчин зүйлс тэр дундаа цар тахал голлох нөлөөг үзүүлсэн юм. Цар тахлын улмаас дэлхий дахинаа бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үзэгдлүүд нэлээдгүй. Тухайлбал, Дэлхийн банкнаас хүнсний инфляцын түвшин хамгийн ихээр өссөн 10 улсыг зарласан. Энэхүү жагсаалтыг Зимбабве улс тэргүүлсэн билээ. Тус улсын хүнсний инфляцын түвшин 340 хувьд хүрсэн байх жишээтэй. Харин манай улсын хувьд инфляцын түвшин 5.6-аас 13.4 хувьд хүрснээс хойш нэг оронтой тоо руу оруулах бодлогыг баримталж байгаа. Монголбанк 2023 онд манай улсын инфляцын түвшинг 6+-2 интервалд барина хэмээн төлөвлөж байгаа юм.

Улсын дундаж цалин 2012 онтой харьцуулахад 2.6 дахин өсжээ

Өнөөдрийг хүртэл дундаж цалин өссөн үзүүлэлттэй байгаа ч давхар инфляцын нөлөөгөөр төгрөгийн үнэ цэн буурсан нь ч өнөөдрийн худалдан авалтад нөлөө үзүүлж байна. Улсын хэмжээнд энэ жилийн байдлаар дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа юм. Жил ирэх тусам дундаж цалингийн хэмжээ өсөж буйг доорх графикаас харах боломжтой. Улсын дундаж цалин 2012 онтой харьцуулахад 2.6 дахин өссөн дүнг харж болно.

Гэсэн хэдий ч дундаж цалингийн тооцооллоор манай улсын цалингийн хэмжээ өсөж байна хэмээн тооцоолох нь өрөөсгөл юм. Ердөө нийгмийн даатгал төлдөг 770 орчим мянган хүний цалингийн мэдээллээс энэхүү тоог тооцоолдог тул бодит байдалтай хараахан бүрэн дүүрэн нийцэхгүй.

Мөн ядуурлын түвшин 27.8 хувьтай буюу 903 мянган иргэн ядуу амьдарч байгаа хэмээн Үндэсний статисткийн хорооноос мэдээлсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Д.Сарангэрэл ч энэ талаар дурдаж байсан. Үүнээс харвал гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа хэвээр байна. Товчхондоо манай улсын цалингийн дундаж хэмжээ өссөн ч нөгөө талд ядуу амьдарч буй иргэдийн тоо хангалттай хэмжээнд буурсангүй.

Доор үзүүлсэн ядуурлын түвшин нь нийт хүн амын хэдэн хувь нь ядуурлын шугамнаас доогуур хэрэглээтэй амьдарч байгааг харуулж байгаа юм.

МАН эрх барих хугацаандаа инфляцтай уялдуулж цалин нэмнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаж байжээ

Монгол ардын намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Орлоготой иргэн бүлэгтээ үнийн өсөлттэй уялдуулж, цалин орлогыг нэмнэ хэмээн тусгасан. Тус мөрийн хөтөлбөрийн 1.1.1 Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулж, үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж ажиллана хэмээн тусгажээ. Мөн 1.1.2-т иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна хэмээн тусгасан юм. Товчхондоо эрх баригч нам 2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтаа хөрсөн дээр огтоос биелүүлээгүйн бодит дүр зураг ийн ажиглагдаж байна. Үнийн өсөлт, ифляцын түвшин нэмэгдсэн ч иргэдийн гар дээрх цалин нэмэгдсэнгүй, МАН-ын мөрийн хөтөлбөр ч хэрэгжсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-03 08:13

Ийм л амьдарч байна

Зочин
Зочин
2022-11-03 08:58

Iim baihad ulam l uned oruulaad baih ym ydahnaa ng osgoid barij boldoggvi ymu

Зочин
Зочин
2022-11-03 08:58

Дэлгүүр орохгүй байх хэцүү. Орсон хойно үрсэн мөэгө, авсан юмаа хараад үнэхээо сэтгэлээр унах юм

Зочин
Зочин
2022-11-03 09:01

Дэлхийг д�##�д удирддаг хүмүүс үр удамаа удаан амьдруулахын тулд дэлхийн нөөцийг хэмнэх хэрэгтэй болсон нь үнэн Тиймээс ч олон жилийн өмнөөс боловсуурлсан хөтөлбөрөө сая хэрэгжүүлж эхэлсэн Энэ нь юу вэ гэвэл Дэлхийн хүн амыг цөөлөх бодлого Тиймээс л Короног гаргасан Короно яг үнэндээ дэлхийн хүмүүсийг цөөлөхөд шулдана Тиймээс Коронод хүч нэмэх хэрэгтэй Энэ бол вакцин Үүнд хүмүүс эрүүл мэндээрээ хохироод зогсох зүйл биш Үүнийг дагаад дэлхийн бүх бизнесийн үйл ажилгаа доголдоно гэдгийг тэд тооцоолсон байгаа Бизнес бол эдийн засагийн суурь, бас амжиргааны суурь, эрэлт хэрэгцээний суурь Хамгийн гол нь Хүнс Хүн төрлөхтөнг хоёр юмаар мөнгөний эзэд сөхөрүүлээр шийдсэн бололтой Эхнийх нь өвчин тах�##�, вакцин, хөл хорио Дараагийх нь Хүнс хомосдол, өлсөглөн

Зочин
Зочин
2022-11-03 09:02

Дотооддоо л өөрийн нөөцөө ашиглаад үйлдвэрлээд эхэлвэл арай жаахан дээрдэнэ. Мөн иргэд хэрэглээгээ ухамсартайгаар багасгав�##�. Жишээ нь хамгийн сүүлийн загварын гар утас авхыг хүсдэгээ болих хэрэгтэй л дээ. Байгаа юмандаа сэтгэл ханг�##�уун амьдар. Аль болох бага хохиролтой давхыг хүсвэл хүн бүр хөдөлмөрлөх хэрэгтэй. Бас төрөөс татварын дарамтаа бууруулж төрийн хэрэгцээндэх ажил үйлчилгээг багасга. Угаасаа төр үндэсний үйлдвэрлэгчидээсээ юу ч авдаггүй бүхнийг гаднаас авахдаа үндсэн үнээс нь зохиомлоор 2-3 дахин өндөр үнээр авдаг. Дундаас нь завших гэж л ийм үйлдэл болдог. Нийт иргэдийн хэдэн хувь нь хувийн байгууллагад ажил хийж татвар даатг�##� төлдөг вэ. Харин тэдний төлсөн татвараар төрийн байгууллагад ажиллаж байгаа 192мянган хүн ц�##�инждаг. Нэгэнт байд�##� хүнд байхад олон том даргаар яахав дээ.

Зочин
Зочин
2022-11-03 09:38

Дэлхий нийтээр хямарж байгаа нь үнэнлдээ гэхдээ монгол шиг биш. Жишээ нь энд солонгосд 2 жилийн өмнө 1000вон байсан печень 1000воноороо л байгаа. Юмны үнийн өсөлтөд энэ дээр ярьсан глоб�##� хүчин зүйлүүд нөлөөлөхийн хувьд нөлөөлж байгаа гэхдээ энэ гол поинт нь биш. Үнэндээ юмны үнэ өсөөд байна уу төгрөгийн ханш сулраад байна уу? Бид нар гаднаас бараа авахдаа доллар юанаар гэх мэт гадаад в�##�ютаар авна харин монголоос гадаадууд бараа авах бол төгрөгөөр авна. Монгол улс мах гурил сүүнээсээ барг бусдыг нь гаднаас авч байгаа барг л юуч үйлдвэрлэдэггүй болохоор. Ийм байхад төгрөгийн эрэлт барг байхгүй гадаад в�##�ютын эрэлт их байна тэхлээр долларын ханш өсөж төгрөгийн ханш сулрах нь тодорхой. Төгрөгийн ханшийг өсгөхийн тулд экспортоо нэмэгдүүлэх гадаад в�##�ютын нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй гэхдээ бид нар юуч үйлдвэрлэдэггүй байхад яаж экспортоо нэмэгдүүлэх вэ хэдэн �##�т нүүрсээ зарж л доллар олж байгаашдээ. Дотооддоо бараа үйлдвэрлэх нь өөрсдийн хэрэгцээгээ хангаад гаднаас бараа авахгүй буюу гадаад в�##�ютын нөөцөө хороохгүй гэсэн үг цаашлаад дэлхийн зах зээл дээр гарв�##� төгрөгийн эрэлтийг нэмэгдүүлнэ. Тэхээр энэ олдохгүй гээд байгаа хариулт чинь их амархан бид нар үйлдвэрлэгч орон болох ёстой. Тэр сүү мах гурил нь дотооддоо байж бас яагаад өсөөд байна гэхээр сүү мах гурил үйлдвэрлэж байгаа хүмүүс чинь өөрсдөө бас амьдарж байгаа болохоор хувцас унаа тэрэг гэх мэт үйлдвэрлдэггүй барааг авна тэхээр зарлага нь өсч байгаа учраас өөсдөө үнээ нэмж байж ашгаа олно гэсэн үг өөрөөр хэлбэл юмны үнэ өсөх биш төгрөгийн ханш унаад байгааг л харуулж байна. Тэгээд төр засаг гээд жагсах нь бас зөвлдөө тэд нар өдийг хүртэл үйлдвэр барьж зөв ажиллахын оронд хүмүүсд та�##�агдах гэж мөнгө тарааж ирсний гор шүүдээ.

Зочин
Зочин
2022-11-03 09:51

АНУЖИН үнэн бодитой баримттай нийтлэл бичжээ.МОНГОЛчуудын амьдр�##� ийм ажээ.АЖИЛ ХИЙСЭЭР БАЙГААД ЯДУУРАЛД ӨРТӨХ БОЛЖЭЭ
ГУТАМШИГ

Зочин
Зочин
2022-11-03 10:13

Дотооддоо л өөрийн нөөцөө ашиглаад үйлдвэрлээд эхэлвэл арай жаахан дээрдэнэ. Мөн иргэд хэрэглээгээ ухамсартайгаар багасгав�##�. Жишээ нь хамгийн сүүлийн загварын гар утас авхыг хүсдэгээ болих хэрэгтэй л дээ. Байгаа юмандаа сэтгэл ханг�##�уун амьдар. Аль болох бага хохиролтой давхыг хүсвэл хүн бүр хөдөлмөрлөх хэрэгтэй. Бас төрөөс татварын дарамтаа бууруулж төрийн хэрэгцээндэх ажил үйлчилгээг багасга. Угаасаа төр үндэсний үйлдвэрлэгчидээсээ юу ч авдаггүй бүхнийг гаднаас авахдаа үндсэн үнээс нь зохиомлоор 2-3 дахин өндөр үнээр авдаг. Дундаас нь завших гэж л ийм үйлдэл болдог. Нийт иргэдийн хэдэн хувь нь хувийн байгууллагад ажил хийж татвар даатг�##� төлдөг вэ. Харин тэдний төлсөн татвараар төрийн байгууллагад ажиллаж байгаа 192мянган хүн ц�##�инждаг. Нэгэнт байд�##� хүнд байхад олон том даргаар яахав дээ.

Зочин
Зочин
2022-11-03 10:18

ийм л бна бодит амьдр�##�

Холбоотой мэдээ

Back to top button