Москва: Украины эрх баригчид цөмийн бөмбөг бэлдэж байна

АНУ-ын өндөр тушаалын хор эх сурвалж “ОХУ-ын цэргийн эрхтнүүд өнгөрсөн сарын дундуур “Украинд цөмийн зэвсгийг хэзээ, хэрхэн хэрэглэх талаар ярилцсан” гэж CBS News телевизээр ярьжээ. ОХУ-ын цөмийн зэвсгүүд байлдааны бэлэн байдалд байгаа нь үнэн ч Вашингтон “ОХУ одоогоор цөмийн зэвсгээ ашиглана гэсэн ямар ч шинж тэмдэг байхгүй байна” гэсэн албан ёсны байр суурин дээр энэ үед төрийн албан хаагчдаар телевизэд яриа өгүүлсэн нь “Украинд үнэхээр удахгүй цөмийн дэлбэрэлт болох юм биш биз” гэсэн хардлагыг улам лавшруулж байна.
Харамсалтай нь, үнэхээр ийм зүйл боллоо гэхэд ганц Украины жирийн иргэд хохирч, бусад нь хөшигний цаана үлдэхээр байгаа юм. Учир нь, өнөөдөр ч цөмийн бөмбөг дэлбэрлээ гэхэд хэн буруутайг мэдэх боломж алга байгаа юм.
АНУ “ОХУ-ын арми Украины фронтод амжилт олохгүй байгаа нь цөмийн зэвсгээ хэрэглэх магадлалыг нь улам нэмж байна” гэж буй. Энэ үнэний хувьтай ч тэд араас нь зэвсгээр хангасаар байсан учраас л ОХУ цөмийн зэвсэг хэрэглэсэн гэсэн логиктой.
Вашингтон Украинд зэр зэвсэг өгөөд л байвал хэзээ нэгэн цагт ийм зүйл болох нь тодорхой тул гол буруутан нь АНУ гэж үзэх үндэстэй. ОХУ харин Киевийг радио цацраг идэвхт бодис ашигласан болхи цөмийн бөмбөгөрхүү юм бэлтгэсэн байна гэж буруутгаж байгаа юм. ВВС агентлагийн мэдээллээр, БХЯ-ы сайд С.Шойгу энэ асуудлыг олон улсын хэмжээнд гаргаж тавихыг оролдож, АНУ, Франц дахь хамтрагчидтайгаа ярилцсан гэх. Барууныхан харин түүний энэ мэдэгдлийг "Украинд цөмийн зэвсэг хэрэглэснийхээ зөвтгөлийг одооноос бэлтгэж байна" гэж тайлбарлаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Путлер капут
Америкчуудын бууны нохой болж ах нарынхаа эсрэг буу шагайх болсон Зеленский тэргүүтэй ##и##агчдыг төрийн тэргүүнээрээ сонгосон ард түмэн хохь чинь дээ. Ардчиллын бас дутагд##тай т## нь ард түмэн буруу сонголт хийсэн бол тэрнийхээ үйл лайг өөрсдөө үүрцгээдэг. Адольф Гитлерийг сонгосон Германчууд үйл лайгаа ард түмнээрээ бүгдээрээ үүрцгээсэн.
оросууд ярьж байгаа бол оросууд өөрсдөө эхэлж бохир бөмбөгөө хэрэглэх нь, энэ бол маргаангүй .
Энхийн хэлэлцээр хийгдэж дайн хурдан дуусаасай, дэлхийгээрээ амг##ан амьдармаар байна