Гадаад мэдээДЭЛХИЙ

Пакистаны Ерөнхий сайд асан Имран Ханы амь насанд халдлаа

Пакистаны Вазирабад хотноо болж байсан эсэргүүцлийн жагсаалын үеэр зэвсэглэсэн этгээд Ерөнхий сайдын албанаас өнгөрсөн дөрөвдүгээр сард огцорсон Имран Ханы амь насанд халджээ. Гэмт этгээд түүний сууж явсан машин руу автомат буугаар шүршсэн аж. Ерөнхий сайд асан хөлдөө шархадсан ч амьд үлдсэн байна.

Халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, Ерөнхий сайд аснаас гадна таван хүн шархадсан гэж орон нутгийн хэвлэлд мэдээлж буй. Цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийг баривчилсан бөгөөд гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч буй бичлэгийг нь тэр даруй олон нийтэд ил болгосон аж. Бичлэгт гэмт этгээд "Тэр олон нийтийг төөрөгдүүлсэн. Би түүнийг хөнөөхийг хүссэн. Тэгээд хөнөөхийг оролдсон" хэмээн хэлж байжээ.

Имран Хан нь 2018 оноос Ерөнхий сайдын алба хашиж байгаад энэ оны дөрөвдүгээр сард огцорсон юм. Түүний засаглалын жилүүдэд Пакистан улсын АНУ-тай харилцах харилцаа эрс хүйтэрч, ОХУ, БНХАУ-тай ойртсон байдаг.

Халдлага үйлдэгдсэн Вазирабадын жагсаал нь одоогийн эрх баригчдыг огцруулж, ээлжит бус сонгууль явуулахыг шаардсан, өөрөөр хэлбэл Имран Ханы талынхны зохион байгуулсан жагсаал байв. Имран Хан жагсаалын тэргүүнд өөрөө явж байсан ба нийслэл Исламабад руу чиглэж байжээ.

Шударга ёсны төлөө хөдөлгөөн намынх нь эх сурвалжийн хэлснээр, сум Имран Ханы өвдгөнд тусаж гэмтээсэн. Гэхдээ биеийн байдал нь тогтвортой бөгөөд яаралтай хагалгаанд орсон гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-04 09:22

Сонин хачирх�##�тай мэдээлэд байна

Зочин
Зочин
2022-11-04 09:23

Delhiin uls ornii shuugian baitugai ooriinhoo uls ornii asuudliig yay gj bhad yu iim ym

Зочин
Зочин
2022-11-04 09:25

Аль ч улсад �##�бан туша�##�ын төлөө нэгнээ харлуулсан, өширхсөн буруу зөрүү нь мэдэгдэхгүй ард түмнээ төөрөлдүүлсэн жишигүүд байх юмөө

Холбоотой мэдээ

Back to top button