Нийгэм мэдээ
Хөвгүүд уншиж, тангараг өргөх дөрвөн мөртийн уралдаан зарлалаа

Нийслэлд өнгөрсөн намраас дүүрэг бүрт "Хөвгүүдийн зөвлөл"-ийг байгуулан ажиллаж байгаа. ХУД-ийн "Хөвгүүдийн зөвлөл", дүүргийн ГБХЗХГ хамтран "Хөвгүүдийн тангараг" уралдааныг зарлалаа.
Тодруулбал, ХУД-ийн улсын болон хувийн хэвшлийн ЕБС-ийн эрэгтэй сурагчдыг хамрах бөгөөд хөвгүүдийг тангараг өргүүлэх замаар үе тэнгийн ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт болон болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, нийгэмд эерэг хандлага бий болгох зорилготой.

Уралдаанд нэг тангарагыг шалгаруулах бөгөөд 4-5 мөртэй, зөв хүн байх тухайд амлах шинжтэй, зорилгыг агуулсан утга санааг баялаг илэрхийлсэн байх, тангараг болгон ашиглуулахыг зөвшөөрсөн байх зэрэг шалгуур тавих юм.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.