Танд хэрэгтэй

Муур, нохойны асрамжийн газар хөнжил, гудас хандивлаарай

"Хөөрхөн зулзага" амьтдын асрамжийн газар амьтан асрагчидаа шинэ гэр барьж орууллаа. Мөн муурнуудаа шинэ чингэлэгт оруулж, үүнийгээ цэцэрлэг хэмээн нэрлэжээ. Эднийд одоо 100-гаад нохой, гөлөг, 50 орчим муур амьдарч байгаа юм.

"Хөөрхөн зулзага"-ын залуус өөрсдийнхөө санхүүгийн эх үүсвэр, гэр бүл, найз нөхдийнхөө дэмжлэгээр хэн нэгний хатуу сэтгэл, хайхрамжгүй байдлаас хаягдсан амьтадыг арчилж, тэжээж байна.

Тус байгууллагыг дэмжигчид амьтны үүр дотор дэвсэх дулаан дэвсгэр цуглуулах ажилд бусдыг уриалж байна.

"Энэ сарын 20-ноос хүйтний эрч чангарна. Хүйтнээс өмнө айл бүр хэрэглэхээ больсон гудас, хөнжил, даавуугаа хандивлахыг уриалж байна. Би өөрөө очоод машиныхаа ард хийгээд цуглуулаад явъя. Муурнууд нь бол дулаахан гоё орчинд байдаг юм байна лээ. Хоол тэжээлд нь л зардал мөнгө хэрэг болдог гэсэн. Мөн эднийд ажиллах хүн хүч их хэрэгтэй юм байна лээ, амьтанд хайртай сайн дурын ажиллах хүч байвал тийшээ холбогдож болно гэсэн шүү" гэж С.Энхтөр нүүр номоороо дамжуулан уриаллаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сонгогч
сонгогч
2022-11-07 11:44

Хандивын дансаа нээгээч ээ, амьтанд хайртай бүх хүн хандаив өргөнө өө, Дансаа фасэ дээр тавь хандив өргөе

Зочин
Зочин
2022-12-05 19:08

утасны дугаараа өгөөч

Холбоотой мэдээ

Back to top button