НИЙГЭМНийгэм мэдээ

"Сургуульд хий цацсан охинд ах нь бие хамгаалах зорилгоор амьсгал боогдуулагч өгсөн"

НЭМЭЛТ: 21:00 ЦАГТ

Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуульд 12-р ангийн хоёр сурагч нулимс асгаруулагч хий цацсанаас 30 гаруй иргэн эмнэлгийн тусламж аваад байгаа.

Тэгвэл тухайн хоёр сурагчийн нэг нь эмэгтэй бөгөөд үеэл ах нь аюулгүй байдлыг нь бодож, бие хамгаалах зорилгоор тус хийг өгсөн байсан гэж мэдүүлжээ. Охин өмнө нь Улаанбаатар хотод суралцдаг байсан бөгөөд ингэхдээ халдлагад өртөж байсан байна.

ЦЕГ-аас нулимс асгаруулагч гэж мэдээлсэн ч энэ нь нэг төрлийн амьсгал боогдуулагч хий байсан байж болзошгүй байна.

НЭМЭЛТ: 14:10 ЦАГТ

ЦЕГ-аас үйл явдлын хүрээнд албан мэдээлэл өглөө.

Тус мэдээлэлд,

“Дархан-Уул аймаг, Дархан сумын … сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг 11-р сарын 08-ны 11:05-д авч шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ д үйлд вэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр нэг давхрын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон” гэж дурджээ.


НЭМЭЛТ: 13:20 ЦАГТ

ЭМЯ-наас Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн асуудлаар "Нийт 31 хүүхэд, 6 том хүн эмнэлэгт хэвтүүлээд байна. Хоёр том хүн эрчимтэд хэвтсэн байна. Нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь мөчид татаад байна толгой хүчтэй өвдөөд байна гэсэн байдалтай. 31 хүүхдэд эмчилгээ хийж байна. Бүх хүнд хоолой хорсох, толгой өвдөх зовиуртай байна" хэмээх тайлбар гаргалаа.


НЭМЭЛТ: 13:00 ЦАГТ

Дархан-Уул аймгийн цагдаагийн газар: Хүнд бэртсэн, хүүхэд түлэгдсэн тохиолдол гараагүй

Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газраас тодруулахад: "Дуудлага мэдээллийн дагуу ажиллаж байна. Одоогийн байдлаар хүнд бэртсэн, гэмтэж түлэгдсэн хүн байхгүй. Урьдчилсан байдлаар амьсгал боогдсон тохиолдол байсан. Ахуйн газ уу, хэрэглээний газ уу гэдгийг үргэжлүүлэн нягталж байна" хэмээх хариултыг өглөө.


-Дарханы сургуулийн захирал: Хий цацсан байж болзошгүй хоёр сурагчийг хайж байна-

Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуульд өнөөдөр 11 цагийн үед хүүхдүүд гаазнаас хордсон гэх дуудлага мэдээлэл бүртгэжээ.

Бид энэ талаар тус сургуулийн захирлаас тодруулахад “Хэвлэлүүдээр явж байгаа сургуулийн цайны газраас гааз алдсан гэх мэдээлэл худлаа. Манай сургууль дээр яг одоо аймгийн онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын хамтарсан баг ажиллаж байна. Хүүхдүүдийн хэлж байгаагаар хоёр сурагч газ ч юмуу юу ч юм ямар нэг бодис цацсан гээд байгаа юм. Тухайн хоёр хүүхдийг хайж байна. Мөн манай нэг менежер хориод хүүхэд аваад эмнэлэг явсан. Нөхцөл байдал тун удахгүй тодорхой болчих байхаа” гэлээ.

Бид Дархан-Уул аймгийн БОЭТ, аймгийн ОБГ-тай холбогдож мэдээлэл авахыг хүссэн ч аль аль нь тодорхой мэдээлэл өгсөнгүй. Өөр бусад руугаа шилжүүлж, тэндээс ав, эндээс ав гэсэн байр суурьтай байна.

НЭМЭЛТ: 13:00 ЦАГТ

Харин Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч н.Жавхлангаас тус аймгийн DBS телевиз тодруулахад "Одоогоор хэргийн газарт шүүх цагдаа, тагнуулын байгууллага ажиллаж байна. Эхний мэдээллээр ахуйн газ биш болох нь тогтоогдсон. Харин тус сургуулийн сурагч нулимс асгаруулж, амьсгал боогдуулагч бодис цацсан болох нь эхний шалгалтаар тодорхой болж байх шиг байна. Үргэлжлүүлэн цагдаагийн байгууллага ажиллаж байна. Бидний зүгээс Мэргэжлийн хяналтын байгууллагыг ажиллуулж, агаарын чанарт шинжилгээ хийлгэж, сургууль үргэлжлэн ажиллах боломжтой эсэхийг тогтоохоор ажиллана. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар энэхүү бодис нь амь насанд нөлөөлөхүйц хор хөнөөлийг үзүүлэхгүй гэж байгаа ч эмч нар нарийн шинжилгээ, эмчилгээг шуурхай үзүүлж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-11-08 13:21

Ниргэсэн хойно хашгирав гэгчээр ямар нэг юм болохлор сэтгүүлчид хэл ам татла�##� хүнии ажил хиилгэхгүй бүү төвөг болооч ээ дараа нь бичихэд яядаг юм ажиллагаанд гай болоод байх юм эсгии хиих газар нохой хэрэггүй шүү

Зочин
Зочин
2022-11-08 14:11

ХЭЗЭЭ Л НЭГ БӨМБӨГ ТЭСЛЭХ БОЛ ЭНЭ ҮХЭРНҮҮД СОЛОНГОС ХЯТАД ЯПОН АМЕРИК БОЛОН БУСАД ОРНЫ АЛАН ХЯДАГЧТАЙ КИНОГ ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ ҮЗҮҮЛЖ БАЙНА.ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХАРАА ХЯНАЛТ АЛГА ЭНЭ Л ЭНЭ АЙМШГИЙГ ДАГУУЛЖ БАЙНА ХЭРВЭЭ СУРГУУЛИЙН ХҮҮХЭД ГАЗ ЦАЦСАН НЬ ТОГТООГДВОЛ ЯМАР ЗОРИЛГОТОЙ ЦАЦАВАА ЗҮГГҮЙТЭЛ ҮҮ? ТЭГЖ Л НАЙДАХААС .ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ХАРАА ХЯНАЛТ АЛГА ТЭР Ч БАЙТУГАЙ ӨСВӨР НАСНЫ ОХИН ХӨВГҮҮН ХОЁР ПОРНО КИНО ҮЗЭНГҮҮТЭЭ ХӨӨРХИЙ НӨГӨӨ ОХИНЫХОО ХОЁР ХӨЛИЙГ ТЭЛҮҮРДЦЭН ХЭЛЭЭРЭЭ УЧИРГҮЙ ХЭЛЭЭ ГОЗГОНУУЛЖ БАЙСНЫГ ЭЦЭГ ЭХ НЬ БУРУУ ЗӨВИЙГ ХЭЛЖ СЭТГЭЛ ЗҮЙЧИД ХАНДАЖ БАЙЖ НОМОНД НЬ ОРУУЛСАН.ЭЦЭГ ЭХЧҮҮД НӨТ БОЛОН ЦАХИМ ТӨХӨӨРӨМЖӨӨ КОДЛОХ ХЭРЭГТЭЙ МАШ АНХААРАХ АСУУДАЛ ШҮҮ.

Зочин
Зочин
2022-11-08 22:36
Reply to  Зочин

Porn uzeed baiwal ter bolowsroliine olgoochde aliin bolgon hulduu oor shigee amitad gargaad baidag ym ymr gahai bishde hahah
Tas haah bish tuhain nasand ni tohirson bolowsroliig ni olgoh heregtei ydahda hun yaaj tordog huuhed yaaj uusdeg geh mit sots niigmiin aldaa mine

Ron
Ron
2022-11-08 22:32
Reply to  Зочин

Yu hutsaad baigan be hahha yooo ene humuus neere unen medrel shaasan
Ta tegeed m#lchin ym bol naa uhernuude ooroo zohitsuulad amidar
Harin zugeer l Mongolchuuda engj hun bish m#l miteer gutaaj baiwal zugeer saihan z##lad og
Porn ntr getsen hahaha yooo ene asuudalt ene ymr hamaa baina
Tand gej helhed ta ehleed ooriin setgetsiin eruul menddee sanaa tawi
Eldew busiin ym surtchilaad

Зочин
Зочин
2022-11-08 15:26

Хүүхдүүд сургуулиа буудах бэлтгэл хийж байнадаа.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-11-09 09:31
Reply to  Зочин

Хүмүүжилгүй хүүхдииг өмөөрч эхлэв шивдээ энэ охин ер нь асууд�##�тай байх нь хотод болохоо байгаад дарханд ч очсон байж мэднэ юунаас тэгэж биеэ хамга�##�ах болсон юм сурагч байж.тэгээд сургууль дээр х�##�длага болоод цацаа юу охинд нэг д асууд�##� байна шүү тэр ахыг сайн ш�##�гаарай

Зочин
Зочин
2022-11-12 12:13

Биe хамга�##�ах юмаа сургууль дээр цацаад байхдаа яахав дээ эрсдэлтэй зүйл гэдгийг 12 р ангийн хүүхэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа баахан хүн зовоогоод

Холбоотой мэдээ

Back to top button