Нийгэм мэдээ

Эцэг эхчүүд байр түрээслэн, улсын цэцэрлэгийн салбар бүлэг нээлээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Залуус” хороолол 1300 өрх, 5000 гаруй оршин суугчтай. Тус хороололд цэцэрлэгийн насны 380 орчим хүүхэд амьдардаг ч улсын цэцэрлэг байхгүй.

Тиймээс оршин суугчид “Залуус” хороолол дахь нэг давхрын байрыг түрээслэн, цэцэрлэг байгуулах хүсэлт гаргасныг дүүргийн удирдлага боломжийг судлан шийдвэрлэж өгчээ.

79 дүгээр цэцэрлэгийн салбар энэ бүлэг 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button