УЛС ТӨР

Танилц: Ш.Батхүүгийн битүүмжлэгдсэн хөрөнгүүд

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105, бусад аж ахуйн нэгжид учруулсан дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөг гаргуулан хохирогчдод олгохоор шийдвэрлэжээ.

Тэрбээр "битүүмжилсэн хөрөнгүүдээрээ хохирлоо барагдуулахад татгалзах зүйлгүй" хэмээн мэдүүлсэн байна.

2019 зургаадугаар сарын 19-ний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа "Ш.Батхүүгээс нийт 52 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө хураан битүүмжилсэн. 85-87 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө тухайн үед Ш.Батхүүгийн нэр дээр байсан. Дахиж лавлагаа авах шаардлага байгаа" хэмээсэн байдаг.

Тэгвэл түүний битүүмжлэгдсэн хөрөнгүүд юу юу байгаа вэ, 109 тэрбумын хохирлыг төлөхөд хүрэлцэх үү гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Үүн дээр нэмээд анх түүнийг яллагдагчаар татахад хурааж авсан хөрөнгүүд одоо хаашаа, хэний халаасанд орсон бэ гэдэг томоос том асуулт гарч ирэхээр байна.

Түүний хураагдсан хөрөнгүүдэд: ШТС-ууд, шатахуун хадгалах зоориуд, орон сууцууд, үл хөдлөх хөрөнгүүд, автомашин зэргүүд багтдаг билээ.

Хөрөнгүүдийг задалбал:

  • “Мах маркет” ХХК /РД-5643171/
  • "Олон овоот гоулд" ХХК-ийн лиценз
  • Шатахуун хадгалах зоориуд буюу 14 агуулах
  • нефтийн үйлдвэр-2
  • Автомашинууд
  • БЗД-т байрлах орон сууц /Өмчлөгч нь Ж.Лхагвасүрэн/
  • ЧД-т байрлах 4 өрөө орон сууц /Өмчлөгч нь Ж.Лхагвасүрэн/
  • БЗД-т байрлах авто зогсоол
  • ЧД-т байрлах авто зогсоол
  • БЗД-т байрлах авто зогсоол
  • Төмөр зам-БГД-т байрлалтай 220м урттай үл хөдлөх хөрөнгө

Ш.Батхүүгийн эдгээр хөрөнгө “МТ Петролиум” ХХК, “Ойн бирж” ХХК, “Магнай трэйд” ХХК, “Миш петролиум” ХХК, иргэн Ч.Ганзориг, Г.Дашням, Э.Амарзаяа, Л.Болор, У.Хурц, Ц.Нямдаваа, Г.Амарбат, М.Баярсайхан, Р.Аюушдорж, Б.Танан, Б.Мөнхжаргал, Х.Дашжаргал, Ш.Энхтөр З.Пүрэвжав, Ж.Лхагвасүрэн нарын компани, хувь хүмүүсийн нэр дээр бэлэглэлийн болоод бусад гэрээний хүрээнд шилжсэн.

Улмаар Ш.Батхүүгээс хурааж авсан 190 тэрбум төгрөгийн 80 орчим тэрбум төгрөгийг Б.Хурц болон түүний хамаарал бүхий хүмүүс ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдэг мэдээлэл ч цацагдаж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 9, 2022 13:57

Хулгайчуудаас улсын идсэн хөрөнгийг авч улсын их өрөнд өгвөл таарна даа

Зочин
Зочин
11 сар 9, 2022 13:57

Idej uusan mongoo tolj hohirolgvi bolgoj ogoorei ichgewergvi amitan min

Зочин
Зочин
11 сар 9, 2022 13:58

Муу хулгайч хохиролооо барагдуулж дуусгаарай

Зочин
Зочин
11 сар 9, 2022 13:59

Яхж ингэж улсын мөнгийг идэж ууж карм�##�ж чаддаг бна аа муу гуйлгачид

Зочин
Зочин
11 сар 9, 2022 14:00

Hulgaichid luiwirchid orognuulsan gazar boljee tsewerlegeee tsag odoo ehelsen oorsdiigoo medej ajlaarai daa hulgaichiddaa

Зочин
Зочин
11 сар 9, 2022 19:49

Харинч мөнгө хөрөнгөтэй хүн таарчээ бусад хүмүүс шиг зугатаасангүй төлбөрийг нь төлнө л гэсэн бна шүүдээ хүмүүс ямарч муухай хортой бдаг юм хулгайч гээд л бдаг яг хулгайлагч нар харин хэн хэн бгаа нь харагдаад л бх юм

Зозо
Зозо
11 сар 10, 2022 12:24

За нөгөө яргачин Хурц чинт 80 тэр бумтан болж байгаа юмаа даа

Munkhjargal
Munkhjargal
11 сар 10, 2022 15:21

Nuguu l Myyr Hylgani Bie bienee Huusun Zygeer Syl awdag Asyydal!!!!!! Hezee Jinhene Zuw Mungunii Bodlogoor Ajilaa Standartaar hiij chaddag boloh ym bol??

Зочин
Зочин
11 сар 10, 2022 16:19

Хулгайчаас хулгайлаж авсан тэр хөрөнгийг нь Хурц нараас бас гаргуулах хэрэгтэй

Зочин
Зочин
11 сар 10, 2022 17:08

Худ�##� бүртгэл байна. Монголд нефтийн үйлдвэр нэг ч байгаагүй. Зүүнбаянд ганц байсан нь 1950 аад оны сүүлчээр дэлбэрсэн гэдэг.

Зочин
Зочин
11 сар 11, 2022 00:37

Та нар Ш.Батхүүгээрээ туг тахичахаад өөрдөө ардана Энхийн цагаан тагтаа болж байгаа юм биздээ ингэж байж Бүлэглэлийн дайн дэгдээвэй хэдэн Тролл Саит-ыг хөлслөж хэлх хэлхгүү үгээр Ш.Батхүүрүү дайрж болх ч хожимын үед үр хүүхдүүдийн чинь үр хойч өөрсөдрүү чинь их буугаар буудахви Ш.Батхүү гэгч муу хүн байж болх ч энэ хүнээс адгийн нь Их хур�##�ын санд�##� бөгөлөөд сууцгааж байгаашүү гөлөгнүүдээ

З- ЭЭЖ
З- ЭЭЖ
11 сар 11, 2022 10:14

НӨГӨӨ ЭЛБЭГДОРЖИЙН ХУРЦ БИШ БИЗ ДЭЭ??? АРАЙ Л ХҮНИЙГ ТӨРИЙН ХАРИУЦЛАГТАЙ АЛБАНД ТОМИЛОЖ БАЙЖЭЭ!!! ЯМАР БУЛАЙ ГЭР БҮЛ ВЭ!!!

Зочин
Зочин
11 сар 15, 2022 09:59

Батхүү чинь 600-аад с�##�бартай хадг�##�амж банктай хүн шүү дээ. Үүнийг нь улс хурааж аваад дээр нь төрийн банкны 5-с�##�барыг нэмээд л одоогийн төрийн банк болсныг хүн бүр л мэднэ шүү дээ. Гадаадын хөрөнгө оруул�##�тгүй,өрөмөө хамж гадаадынханд шулуулдаггүй Монголын ганц үндэсний банк.Гаднаас зээлсэн мөнгөө ч энэ банкиндаа л хийж байж өндийлгэсэн юм гэж сонссон. Батхүүгийн энэ банк яагаад битүүмжилсэн хөрөнгийн жагса�##�т дотор байхгүй байгаа юм бол?.Энэ ертөнцөд хамгийн үнэт зүйл бол ҮНЭН.Юм үнэнээрээ байв�##� хамгийн үнэтэй.

Холбоотой мэдээ

Back to top button