НИЙГЭМНийгэм мэдээУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Ганбат: 2023 онд монголын ард түмний амьдрал сайжрахгүй нь тод болж байна

УИХ-ын гишүүн Д.Ганбат болон тус намын удирдлагууд "Их хуралдай" танхимын үүдэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Энэ долоо хоногт Монгол Улсын 2023 төсөв, мөнгөний бодлого хэлэлцэгдээд, арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой. Ардчилсан намаас анхнаасаа төсвийн төсөв, мөнгөний бодлогоо татаж ав гэсэн шаардлагыг тавьж байсан. Миний бие ч төсвийн хэлэлцүүлэгт нэг их оролцохгүй байгаа. Улсын төсвийг сайжруулж, төсвийн алдагдлыг багасгах ёстой. Сүүлийн жилүүдэд улсын төсөв алдагдалтай явсан. Энэ байдал 2023 онд ч үргэлжлэх нь. Үүний хүнд хэцүү ачааг монголын ард түмэн үүрэхээр байна. Эрх баригчид төсөв дээрээ дахиад л найрлах нь. Сүүлийн долоон жил Монгол Улсад музей, угтах хаалга, хөшөө барьж байгуулсан. Энэ бол тэвчиж болох, хойшлуулах боломжтой зардлууд байсан.

Өнөөдөр ард түмний амьдрал хэцүү байна. Юмны үнэ ханш өдрөөс өдөрт өсөж, ажлын байр багасаж байна. Хувийн хэвшлүүдэд орон зай байхгүй болж. Монгол Улс 2023 онд хэзээ ч байгаагүй 20 их наядын зардалтай ийм төсөв баталж байгаа. 10-аад жилийн өмнөх төсөвтэйгөө харьцуулаад харах юм бол гурав дахин өссөн төсөв байна. 2023 онд монголын ард түмний амьдрал сайжрахгүй нь тод болж байна. Иймд ирэх оны төсвийг АН маш их эсэргүүцэж буй. Төсвийг татан авч, дахин боловсруул гэсэн шаардлагыг тавьж байна" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-10 14:47

Энэ хүнийг олны сонголтоор гарсан Улсын Их Хурлын гишүүн гэхэд ихэд эргэлзээтэй. Төрийн өндөр �##�бан туша�##�тны ёс зүй, үлгэрлэл огт байхгүй, дандаа хэрүүл, зарга хийнэ. Битон нэр зүүгээд байсан. Одоо зөн билэгч болчихож. Нэг жилийн дараах юмыг хараад байна шүү??? Амны билгээс ашдын бэлэг гэж. Монголчууд эв нэгдэлтэй байв�##� босоо ард түмэн дээ.

Хариулт
Хариулт
2022-11-11 07:12
Reply to  ЗОЧИН

Ард иргэдийнхээ төлөө ярьж байна. Энд чиний ч амьдр�##� хамаарна.Магтаад суух юм уу үгүй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button