"Хүүхдийн мөнгийг 3.5 сая төгрөгөөс дээш орлогтой өрхөд олгохгүй"
Өнөөдөр 2023 оны төсвийн төслийг баталлаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өөрөөр хэлбэл, бид төлбөрийн тэнцэл дээрээ хоёр жил алдагдал хүлээсэн. Энэ алдагдлууд нэлээд хуримтлагдлаа. Энэ жилийн хувьд гуравдугаар улирлаас эхлэн 2019 оноос гаргаж байсан экспортын хэмжээндээ хүрч чадсан. Энэ эрчээрээ явбал бидэнд төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөх бүрэн боломж бий. Энэ жилийн экспорт нэмэгдэж буйг тоогоор илэрхийлбэл, өнгөрсөн тавдугаар сард төсвийн тодотгол хийгдэхэд 18 сая тонн нүүрс гаргана гэж тодотгосон бол өнгөрсөн есдүгээр сарын байдлаар үндсэндээ 19 сая тонныг гаргаад байгаа юм. Жилийн эцэс гэхэд 23 сая тонн нүүрс гаргах боломж нь бүрдсэн. Энэ хурдаараа бид ирэх онд 36 сая тонн нүүрс гаргах бүрэн боломжтой. Ирэх жил хүүхдийн мөнгийг илүү зорилтот бүлэг рүү шилжүүлж, нийт хүүхдийн 90 хувьд олгоно. Тодруулбал, 2023 онд хүүхдийн 100 мянган төгрөгийг сарын 3.5 саяас доош орлоготой өрх авна" хэмээн ярилаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОРЛОГОТОЙ ГЭЖ БИЧИЖ СУР!