НИЙГЭМНийгэм мэдээ

2023 оноос өрхийн нэгдсэн сангийн мэдээлэлд тулгуурлан хүүхдийн 100 мянгыг олгоно

Өчигдөр /2022.11.11/ УИХ-ын чуулган хуралдаж, 2023 оны төсвийг баталсан. Мөн төсөвтэй хамт дагалдаж орж ирсэн хуулийн болон тогтоолын төслүүдийг эцэслэн баталсан. Энэ үеэр Хүүхдийн мөнгөний талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан юм.

Энэ тогтоол батлагдсанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн орлого харгалзан олгохоор болж байна. Тодруулан хэлэх юм бол, 3.5 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн хүүхдэд хүүхдийн 100 мянгыг нь өгөхгүй нь. Өрхийн амьжиргааны түвшинг нарийвчлан тооцохдоо өрхийн мэдээллийн нэгдсэн сан болон төрийн мэдээллийн бусад санг ашиглах ажээ.

Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулах боломжгүй байх зохицуулалт хийх нь ээ.

Дээрх агуулга бүхий энэ тогтоол нь 2023.01.01-нээс хэрэгжих юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button