Нийгэм мэдээ

Хүүхдийн 100 мянган төгрөгийн үр нөлөөг судлах үндэсний судалгааг хийж эхэллээ

Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100 мянган төгрөг өрхийн амьжиргааны түвшин, орлого, хэрэглээ болон хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох үндэсний хэмжээний судалгааг IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэж байна. 

Улаанбаатар хот болон бүс нутгийг төлөөлөх найман аймгийн 31 сумын 2000 өрхийг хамруулахаар төлөвлөжээ. Судалгаа хийснээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийн бодит нөлөөг үнэлж цаашдын бодлого, хөтөлбөрийг боловсруулах нотолгоо, мэдээллийг цуглуулах юм. 

Монгол Улсад 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Дэлхийн хэмжээнд хүүхэд бүрд ялгаваргүйгээр мөнгөн тэтгэмж олгодог 23 улсын нэг нь Монгол Улс бөгөөд хүүхдийн мөнгө нь өрхийн орлогыг дэмжих, ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулдаг нийгмийн хамгааллын бодлогын гол арга хэмжээний нэг юм.

Азийн Хөгжлийн Банкны хийсэн судалгаагаар Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлын үед авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэр нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн өндөр эерэг нөлөө үзүүлснийг онцолсон байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button