Монголын "Леброн"

FIBA-ын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны "D" хэсгийн тоглолтууд эхэлсэн. Тэмцээний хоёр дахь /2022.11.12/ өдөр Монголын шигшээ баг эхний тоглолтоо Малайзтай хийлээ.

Уг тоглолт "UG Arena"–д жинхэнэ гал авалцуулж Монголын шигшээ баг 94-92 харьцаагаар хожсон билээ. Тэгвэл уг тоглолтод онооны дутуу байхад багаа сэргээсэн шидэлтийг хийсэн Т.Санчирыг сагсан бөмбөг сонирхогчид хэд хоног “шүтэх” бололтой.
Арга ч үгүй биз нэг тоглолтод 32 оноо авч багаа тэргүүлсэн юм чинь. Ямартай ч энэхүү тоглолтоос харахад яс чанар туршлага гэж зүйл зайлшгүй хэрэгтэй гэдгийг харууллаа. Гэхдээ энэ тоглолтоор Монголын шигшээ баг тайвширч болохгүй. Цаашдаа дасгалжуулагчдын зүгээс нэг тоглогч дээр хамаг ачааллаа үүрүүлэх биш өөр системийг хэрэгжүүлж эхлэх биз ээ.
Харин түүнийг Монголын ард түмэн сайн мэднэ. Тэгвэл бид хүмүүсийн төдийлөн мэддэггүй таван баримтыг хүргэе
- Тэрбээр агуу бөхийн удамтай бөгөөд өөрөө ч энэ спортоор дунд сургуулын тавдугаар анги хүртлээ хичээллэж байжээ. Хэрвээ тэрээр сагсан бөмбөг тоглоогүй, үндэсний бөх аль нэг бөхийн төрлөөр хичээллэсэн бол их амжилт олох байсан гэлцдэг.
- Талбай дээр түүний хамгийн сайн хамтрагчид бол Худалдаа үйлдвэрлэлийн сургуулиас олон жил хамт тоглосон Д.Мөнхтүвшин болон 10 жилээсээ Баянгол дүүргийн шигшээ багт хамт тоглосон Б.Билгүүн нар юм.
- Түүнийг хамгийн сайн хамгаалдаг тоглогч бол Их-Өргөө аравтууд багт хүчин зүтгэсэн Д.Хэдли. 2012 оны дээд лигийн финалд Д.Хэдли, Санчир дээр хувийн хамгаалалт хийж 4 үеийн турш ердөө 8 оноо авхуулж байсан тоглолтыг тэрээр одоо ч мартаагүй гэдэг.
- Тэрбээр Ерөнхий боловсорлын 40-р сургуулийг төгссөн дариудаа Отгонтэнгэр ИС-д элсэн суралцсан ба оюутан болоод анхны тэмцээндээ сагсчидаараа алдартай тухайн үеийн хамгийн шилдэг багуудын нэг ХҮДС-ийн эсрэг тоглолтонд 40 шахуу оноог ганцаараа авч байжээ. ХҮДС-д түүнийг сургуульдаа элсүүлсэн түүх ердөө л энэ.
- Тэрбээр дан ганц сагсан бөмбөг гаргууд тоглохоос гадна олон талын авъяастай бөгөөд ялангуяа урлаг талдаа тун авъяаслаг нэгэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг з�##�уу
Одоо ч хөгширчлөө
Lebron ch arai heternee
Uhsen ats suragguu tojig haha