Нийгмийн

Ш.Энхийн-Од халуунтай байсан хэдий ч гараанд гарч 10 оноо авч багаа хожилд хөтлөв

Монголын сагсан бөмбөгийн түүхэнд NCAA-ийн "Дэйтон Флэйерс" багт анхлан мөрөө гаргасан Шаравжамцын Энхийн-Од NCAA-гийн замналын анхны тоглолтдоо оролцож 14 оноо авч баг нь хожсон.

Тэгвэл өнөөдөр /2022.11.12/ "Dayton Flyers" баг "SMU" багтай тоглож 62-74 харьцаагаар илүүрхлээ. Ш.Энхийн-Одын өнөөдрийн тоглолтод “халуунтай” биеийн байдал муу байсан хэдий ч гараанд гарч 10 оноо, 1 оновчтой дамжуулалт, 4 самбар, авч багтаа тус хүргэв.

Мөн өнөөдрийн тоглолтын дундуур түүний аав Ц.Шаравжамцыг орны үзэгчдэд танилцуулахаас гадна Монголын таван төрийн далбааг "Dayton Flyers" багийн хөгжөөн дэмжигчид барьж гарлаа. Харин “Dayton Flyers” баг энэ сарын 16-д 12:00 цагаас "UNLV" багтай тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2022-11-13 16:45

Аавд нь баяр хүргье, сайхан хүү өсгөж ээ. Бахархаж байна шүү Энхийн-Одоор оо...

Холбоотой мэдээ

Back to top button