Зөвшөөрөлгүй олборлосон 336.3 грамм алтыг хураан авч Монголбанкинд тушаажээ
Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын явцад зохих зөвшөөрөлгүйгээр олборлосон 336.3 грамм алтыг хураан авч, Монголбанкинд тушаалаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад дөрвөн аж ахуйн нэгж зохих зөвшөөрөлгүйгээр алт олборлосон нь тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу тэдгээр аж ахуйн нэгжийн олборлож байсан 336.3 грамм (57.4 сая төгрөгийн үнэлгээ бүхий) алтыг хураан авч, ийнхүү улсын орлогод төвлөрүүлсэн байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 дахь хэсэгт (…аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох…) гэж заасан байдаг бөгөөд ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөж байна.
Эх сурвалж:МХЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За зүгээр байгаарай жоохон �##�т хурааж авчаад сүр болгоод бх юм Тэд нар чинь кг кг маар нь хулгайлж бга
нүүрсийг сая тонноор хулгайлдгийг бодвол юу вө болир
Монгол нэг иймэрхүү.60 тн �##�тны нөөцтэй уурхайг гадныхантай хуйв�##�дан ямар ч татваргүй олборлуулаад авилгад нь 12 тн �##�т авсан хулгайч их хур�##�д сууж хууль бат�##�ж байдаг.Амьдрахын тулд түмпэн үүрч ядарч зүдэрч яваад 336 грамм �##�т угааж авсан ядарсан иргэнээсээ шууд хурааж улсын сандаа авчихдаг.Ирээдүйг маань тонож байгаа зангиа зүүсэн цагаан захтай тонуулчин хулгайчуудтай эрслэн тэмцэх эцсийн хугацаа болсон юм бишүү ард түмэн минээ.Оройлон босох олигтой аавын хүү хэн бэ.
Нүүрсний олон тэрбумын хулгайч нараа барьж сүржигнээч
Күэ ерөө наадуул чинь гайгүйшдээ жинхэнэ зөвшөөрөлгүйгээр зөвшөөрөл нэрийн доор эх орны баялагийг тэр чигээр нь хамаад бгаа жинхэнэ хулгайч луйварчдаа бариачээ.та нарт хахууль өгөөгүй эсвэл бага хахууль өглөө гээд тэгж шударга царайлаа юу.больж үз