Г.Тэмүүлэн: Нүүрсний нууц гэрээнүүдийг энэ онд багтаан ил болгож, УИХ-д танилцуулна

УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б. Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар сэтгүүлчдэд хийлээ.
Төсвийн байнгын хорооын дарга Г.Тэмүүлэн дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "2023 оны төсвийг болон дагалдах хуулиудыг баталсан. 99 хууль болоо зургаан тогтоолыг баталсан. Эдгээр хууль тогтоолууд ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. 2023 оны төсөв батлагдсантай холбогдуулан ирэх онд нийгэм, эдийн засгийн тодорхойгүй байдлууд үргэлжилнэ. Нэгдүгээрт, тэвчиж болох зардлуудын арга хэмжээг авсан. Төсвийн тэнцлийг сайжруулах бодлого баримталсан. Тэвчсэн зардлаараа, эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн. Хүүхэд хамгаалал, эрүүл мэнд үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Хүнсний аюулгүй байдал болон Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийн санхүүжилт зэргийг анхаарсан.
Төсвийн хуулийг дагалдаж гарсан тогтоолуудад:
- Төрийн өмчит компаниудын ил тод байдалд анхаарч, засаглалын хэлбэр, мэдээллийг цахимжуулах, нэгдсэн нэг системд бүртгэх. 2023 оны нэгдүгээр сарын 01-нд мэдээллүүдээ мэдүүлдэг болох. Санхүүгийн хяналт, нээлттэй байдлыг бий болгоход анхаардаг болно.
- Нүүрсний хулгай, тодорхой бус гэрээнүүд, экспортын ил тод бус байдлыг өөрчлөх. Нүүрсээ ухахаас эхлээд гаргах хүртэлх бүх процессыг ил тод болгох тогтоолыг гаргах.
- Нүүрстэй холбоотой нууц гэх гэрээнүүдийг энэ ондоо багтааж нээлттэй болгож, УИХ-д танилцуулах үүргийг өглөө.
- Ирэх жилээс төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудад дахин давтагдахгүй код өгдөг болно. Үүнийг хяналтын системтэй уялдуулна. Барилга баригдахаас эхлээд ашиглалтад орох хүртэл хянана гэсэн үг. Ашиглалтынх нь үйл ажиллагаанд ч хяналт тавьдаг болно.
- Төсвийг өргөн барихад "Төсвийн тогтвортой байдлын тухай хууль"-ийг хамт хэлэлцдэг байх. Олон нийтийн оролцоо, хяналтыг оруулдаг болно. Үүн дээр олон нийтийн хүлээлт их байна. Мөн аудитын процесст ч олон нийт оролцдог болно. Ингэж байж төсвийн сахилга бат, хариуцлага, хяналт сайжирна.
Мөн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд төсвийн үйлчилгээний байгууллагууд өөрийн үр ашиггүй зардлыг танаж, хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах боломжийг нээж өгсөн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tiim shvvv zow
Ил гаргахыг дэмжиж байна
Нээлттэй нүдэн дээр ил тод байв�##� ядахнаа хумслаад бхгүй байлгүй
Гарг�##�аа л гээд байгаа юм.Өөрсөнөө бас жа�##� жуул цохисон түүндээ нээнтэглэгдэж барьца�##�агдаад чадахгүй.Тэгээд хээгүйгээр нь хэдэн сэтгүүлчдэд бор юм өгч байгаад тэд нар нь сүртэй илчилж магад...
Ye yeeeree ideh durtai Aav Hyy 2 odoo bolio ????????ichehgui deegyyr harsan suuj bn
Ил болгоод таслан зогсоож чадв�##� ард түмний асар их гавъяа байгууллаа гэсэн үг дээ . Хулгайч нараас айгаад чадах болов уу
Ха ха чадах уу. Эцэг нь юу болов
ch ehleed aabiinhaa idsebiig il bologoo