НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Засгийн газар дараах байгууллагуудад хяналт тавихгүй

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023 оны төсөв батлагдсантай холбоотойгоор мэдээлэл өгч байна. Тодруулан хэлэх юм бол, ирэх оны төсөв дагаж батлагдсан 99 хууль, УИХ-ын зургаан тогтоол, дөрвөн төслийн талаар товч мэдээлэл өгөв.

Энэ үеэрээ "Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хийсэн социологийн судалгаанаас харахад олон нийтийг бухимдуулж буй асуудлын эхний гуравт "төрийн албанд ёс зүй, хариуцлага, сахилга бат алдагддаг" гэх агуулга тогтмол эрэмбэлэгдэж байна. Тиймээс төрийн албаныхаа ёс зүйн хариуцлагыг дээшлүүлдэг байх нь бидний үндсэн үүрэг болж байна. НҮБ-тай хамтраад таван жил хэрэгжүүлсэн төсөл байдаг. Энэ төсөл нь төрийн албыг хариуцлагатай, бүтээмжтэй, үр нөлөөтэй болгох зорилготой. Таван жил хэрэгжүүлсний дараа "төрийн албанд ур чадвар дээр суурилсан сайжруулалтыг тогтмол хийж байх ёстой" гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр цаашдаа төр иргэддээ гологддог биш иргэдийнхээ итгэлийг даасан үүрэг хариуцлагаа ухамсарласан, ур чадвартай, мэдлэгтэй, ёс зүйтэй болж шинэчлэгдэн төлөвших шаардлагатай байна. Судалгаануудад дурдагдсанаар хувийн хэвшилдээ гологддог төр байж болохгүй л гэж. Ур чадвар, мэдлэгийн хувьд хувийн хэвшилтэйгээ ижил тэнцүү хэмжээнд, нэг ёсондоо өрсөлдөх чадвартай төр, төрийн алба байх ёстой гэж үзэж байгаа.

Бид цаашид дотоод хяналтыг гол зорилгоо болгож ажиллана. Бүх зүйлийг хянана, шалгана гэж урьтал болгохгүйгээр үнэлгээ, тандан судалгааг тогтмол хийнэ. Төрийн алба иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна уу, төрийн албан хаагчид ард иргэдийнхээ тавьж байгаа шаардлагыг бүрэн хангаж чадаж байна уу, ажлын байранд тавьсан шаардлагыг биелүүлж байна уу гэдэг дээр судалгаа хийдэг байна. Засгийн газрын хяналт дараах байгууллагуудад хамаарахгүй.

  • УИХ-аас удирдлагыг нь томилдог, УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллага /Жишээ нь: Аудит, Хүний эрхийн үндэсний комисс, Үндсэн хуулийн цэц/
  • Гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэлд мөрдөн шалгах, шийдвэрлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, зэвсэгт хүчин, тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахгүй. /Жишээ нь: ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Зэвсэгт хүчний ерөнхий газар/" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-15 12:31

hynalttai bolsn n yamai

Зочин
Зочин
2022-11-15 13:03

Дураараа дурги гэж бгамуу

Зочин
Зочин
2022-11-15 16:58

цагдаадаа хян�##�т тавьж чадахгүы юм уу кк

Холбоотой мэдээ

Back to top button