Нийгмийн

С.Эрдэнэ: 2023 оны төсвийн төсөлд ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих шаардлагатай

Өнөөдөр төрийн ордонд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар 2023 нэгдсэн төсөвт хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүхэлд нь хориг тавих талаар шаардлага хүргүүллээ. Энэ үеэр нэг АН-ын дарга С.Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Улсын төсвийн асуудал олон нийтийн анхааралд байж ирлээ. Бид эрх баригчидтай аль болох ойлголцох, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллах, иргэдийн саналыг тусгах байр суурийг барьж ирсэн. Монгол Улсын 2023 оны төсвийн төсөл шаардлага хангахгүй байна. Хамгийн сүүлд 11 сард таван зүйлийн шаардлагыг УИХ-д тавьсан. Өнөөдрийг хүртэл хариу ирээгүй. Тиймээс Монгол Улсын ерөнхийлөгчийг бүрэн эрхийнхээ хүрээнд энэ төсөвт хориг тавих шаардлага хүргүүлж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 16, 2022 00:01

Ялтан

Холбоотой мэдээ

Back to top button