Ц.Батзул: Тендерт оролцоод хариуцлагагүй хандвал үүсгэн байгуулагчтай нь хар жагсаалтад оруулна

Засгийн газрын өнөөдрийн /2022.11.16/ ээлжит хуралдаан өндөрлөлөө. Энэ үеэр Сангийн яамны хууль эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж УИХ-д өргөн барихыг зөвшөөрлөө. Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тендерт хүний оролцоог буураалах, түргэн шуурхай цахимаар зарлах гэх мэт асуудлууд дээр тулгуурлаж энэ хуулийн төслийг боловсруулсан.
Нэгдүгээрт хуулийн төсөлд хүний оролцоог бууруулна. Цахим шилжилт хийж байгаа. Компаниудаас шаарддаг 70 орчим материал нь төрд байдаг. Зөвхөн төрийн байгууллага хоорондоо материалаа солилцож авдаг болохоор шийдэхээр болно.
Хоёр дахь нь түргэн шуурхай байх. Илгээдэг материал нь цөөхөн болсон тохиолдолд үнэлгээний хорооны гишүүд цөөхөн материал дээр ажиллана. Цаашдаа тендер шалгаруулалтыг ажлын 30 хоногт зохион байгуулах боломжтой байдлаар тусгасан
Гурав дахь нь нээлттэй ид тод байлгах. Тендерт оролцож байгаа бүх компани нэгнээ харна. Олон нийт зохин байгуулж байгаа хэлбэр, компаниудын нэр, үр дүнг харна. Харин олон нийтэд үнэлгээ хийж байгаа үйл явц харагдахгүй.
Дараагийнх нь тендерт ороод чанаргүй бараа үйлчилгээ үзүүлдэг асуудал гардаг. Хэрэв хариуцлагагүй хандсан бол ахиж тендерт оруулахгүй. Хувийн байгууллагын үүсгэн байгуулагчийг хар жагсаалтад оруулна.
Мөн шинээр танилцуулж байгаа нэг зүйл нь төрийн байгууллагуудын өдөр тутамдаа худалдаж авдаг түргэн элэгдэх чанартай материалыг цахим дэлгүүрт байршуулж байгууллагууд нэг стандартын шаардлага хангасан барааг авах тогтолцоо руу орно гэж байгаа. Мөн орон нутаг болон, дотоодод үйлдвэрлэсэн бараануудад боломж олгоно гэв” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.