Монголын анхны 16 ангитай спортын баримтат кино цацагдахад 10 хоног үлдлээ

Монгол хүү Америк сагсан бөмбөгийн коллежийн нэгдүгээр дивизионд уригдах хүртэл энэ хугацаанд хэр их хүч, хөдөлмөр, амаргүй шат даваа туулсан талаарх түүний амьдралыг бодитоор харуулсан баримтат киног SPS телевиз бүтээжээ.
Энэхүү баримтат кино нь Монголын анхны спортын баримтад 16 ангитай кино гэдгээрээ онцлог юм. Энэ сарын 28-ны өдрөөс эхэн SPS телевизээр гарах бөгөөд Б.Ялалт ерөнхий продюсероор ажилласан.
Уг кино Ш.Энхийн-Одын цаашдын сагсан бөмбөгийн карьер төдийгүй NBA Draft-д ихээхэн түлхэц болж монгол болон Ази хүүхдүүдэд урам зориг өгсөн бүтээл билээ. Ш.Энхийн-Одын хувьд Дэйтон их сургуулийг сонгож монголчуудын дундаас анхдагч болж, NCAA-н нэгдүгээр дивизионы дээд сургуулиас тэтгэлгийн санал авч байсан түүхэн үйл явдлын эзэн.
Мөн түүний баг улирал эхэлснээс хойш хоёр хожил нэг хожигдол авсан байна. Мэдээж Ш.Энхийн-Од гурван тоглолтод гараанд гарч чамлахааргүй амжилт үзүүлснээрээ Монголоос NBA-д орох хамгийн ойр байгаа тоглогч хэмээн нэрлэгдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.