ЭРҮҮЛ МЭНД

Эмнэлгээс авсан эмчилгээний мэдээллээ хянах боломжтой

ЭМДЕГ-аас даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Үүний нэг нь иргэний хяналтын систeмийг нэвтрүүлэн ЭМБ-аас авч буй тусламж, үйлчилгээгээ иргэн өөрөө хянах боломжтой болсон явдал юм.

Тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрт хяналт тавьж, нэмэлт төлбөр болон өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийг гаднаас авчруулах зэрэг даатгуулагчийг санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх хүрээнд иргэдийн гар утсанд авсан тусламж, үйлчилгээнийх нь мэдээллийг сар бүр мессежээр илгээж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ЭМБ-уудаас ирүүлсэн нэхэмжлэлүүдийг хянаж үзээд давхар хянах шаардлагатай гэж үзсэн 72 мянган нэхэмжлэхийг тусламж, үйлчилгээ авсан иргэдийн гар утсанд илгээсэн.

Ингэснээр ЭМД-ын сангийн мөнгөн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, иргэд илүү чанартай тусламж, үйлчилгээ авч, санхүүгийн эрсдэлгүй эрүүл мэндийн тусламж авах зэрэг эерэг үр дүн гарч байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-17 15:29

1. мессажээр хувийн эрүүл мэндийн тухай мэдээлэгүй байх. Мэдээлбэл захиагаар асуув�##� мэдээлэл �##�дагдахгүй. Мессэжээр гар утасны компани бүх мессэж дндаас нь харж хадг�##�ах, цааш зарах боломжтой.

Холбоотой мэдээ

Back to top button